2020-12-03
Орхон аймагт өөр аймгаас ирж их, дээд сургуульд суралцдаг оюутнуудын дотуур байранд нэг удаагийн хүнс, тэжээл, ариутгал халдваргүйтгэлийн дэмжлэг үзүүлжээ.
Мөн сургууль тус бүрийн захиргаанаас шаардлагатай бүх талын дэмжлэгийг үзүүлж байна. Гэсэн ч тэд Улсын онцгой комиссоос чиглэл өгвөл гэр рүүгээ харих саналтай байгаагаа илэрхийлж байв.
Одоогийн байдлаар Орхон аймгийн хэмжээнд таван дотуур байранд 122 оюутан, сурагч амьдарч байна.
Хэрэв улсын онцгой комиссоос чиглэл өгвөл орон нутагт нь буцаах бэлтгэл ажлыг хангаж байгааг аймгийн онцгой комиссоос мэдээллээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд