Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

2020-05-15

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөөдөр Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь, Дундговийн нутгаар салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурч, Сэлэнгийн зүүн, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна.

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр өдөр Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дорнод, Төв аймгийн нутгаар салхи секундэд 16-18 метр, зарим үед 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр өдөр төв, говь, зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16,17-нд нутгийн зүүн хагаст, ялангуяа Хэнтийн нутгаар нойтон цас орж, хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 05 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 26-28 метр, зарим үед 34 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр 5-10 хэм, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Байдраг голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 12-17 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутаг болон Халх голын саваар 28-33 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна. Нутгийн төв хэсгээр үдээс хойшдоо эрс сэрүүснэ.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч шороон болон орон шуурга шуурна. 10-12 хэм дулаан байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

“Эрдэнэс Тавантолгой” ХК 28.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана
БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн 148800 тун Вероселл вакциныг хүлээн авчээ
Зүрхний цахилгаан бичлэгийн оношлуур бүхий суулгацыг хоёр хүнд амжилттай хийсэн байна
Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 142 иргэн ирнэ
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт аудит хийгдэж байна
Энхтайваны гүүрний засварын ажил үргэлжилж байна
Зорилтоо тодорхойлж, зоригтой шийдлүүд гаргасан 100 хоног
ЭМЯ: 1042 хүнээс халдвар илэрч, 4 хүн нас барлаа
“Их 7”-ийн гадаад хэргийн сайд нарын уулзалт Лондонд эхэллээ
Ховд аймагт барилга нурж, таван хүн дарагдсан осол гарлаа
ЗУНЫГ ЗУНААР НЬ МЭДРЭХИЙН ТӨЛӨӨ ӨНӨӨДӨР ХИЧЭЭЕ
Энэтхэг иргэдээс давтан шинжилгээгээр 16-д нь "Ковид 19" илэрлээ
Ховд аймагт тусгаарлалтад байсан хоёр иргэнээс коронавирус илэрчээ
Хөл хорионы дэглэм зөрчиж, цагдаагийн шаардлага биелүүлээгүй иргэнийг 250 мянган төгрөгөөр торгожээ
Энэ долоо хоногийн цаг агаарын мэдээ
Хөвсгөлийн Ханхад 16:45 цаг орчимд болсон 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт Улаанбаатарт мэдрэгдлээ
Өчигдөр 62.019 иргэнийг вакцинжуулжээ
ЭМЯ: Шинээр 1015 хүнд халдвар илэрч, 7 хүн нас барлаа
Өнөө маргааш нойтон цас орж, цасан шуурга шуурна
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн үйл ажиллагааг түр зогсоолоо