Америкт Коронавирусын эмчилгээ 20 орчим сая төгрөгийн үнэтэй байна

2020-05-11

Италийн иргэн Марко Павлон болон Америкийн иргэн Лиэ Блүмбэрг нар хоёул коронавирусын улмаас түргэний машинаар эмнэлэгт хүргэгдэж, сарын хугацаанд эмнэлэгт хэвтэн адилхан эмчилгээ хийлгэжээ.

Гэтэл эмнэлгээс эмчлэгдэн гарахдаа Итали иргэн нэг ч цент төлөөгүй бол Америкийн иргэн нийт 7,000 орчим ам.долларын төлбөрийн хуудастай гарсан байна.

7,000 ам доллар нь 20 орчим сая төгрөг юм.

Итали иргэний хувьд цар тахлын улмаас ажилгүй болсон бөгөөд ямар нэгэн даатгалгүй нэгэн. Харин Америкийн иргэн мөн адил ажилгүйчүүдийн эгнээнд орсон ч нөхрийнхөө ажлаар дамжуулан даатгалд хамрагджээ.

Коронавирусын цар тахал нь улс орнуудын эрүүл мэндийн салбарын хүртээмжийг ийнхүү харуулж байна. Итали,гэлтгүй бүхэл Европын тивийн хувьд эрүүл мэндийн үйлчилгээ авах нь хэрэгтэй хүн болгонд үнэгүй гэж хэлж болох юм. Харин Америк хэдий өндөр хөгжилтэй улс боловч эрүүл мэндийн салбарын хүртээмж нь маш дорой нь үүгээр харагдаж байна.

Мэдээж цар тахлын улмаас нэгэн зэрэг олон хүнд эмнэлгийн үйлчилгээ шаардагдах болж, улс орон бүрийн эрүүл мэндийн салбар байнга даацаа хэтрүүлэн ажиллаж буй. Улс орон бүрийн эрүүл мэндийн салбарт

 нэг дор олон тооны шинжилгээ хийх,эрчимт эмчилгээний орыг,амьсгалын аппарат зэрэг иж бүрэн тоног төхөөрөмжийн хамт нэмэгдүүлэхээс гадна эмч,эмнэлгийн ажилтнуудын хамгаалах хувцас хэрэгслээр хангах гэсэн ижил асуудал тулгарч байна.

Америк иргэний хэлж буйгаар түргэн тусламжаар эмнэлэгт яаралтай хүргэгдэхэд л дангаараа хоёр мянга орчин ам.доллар байсан бол өдөрт хэд хэдэн удаа орж ирж шалгадаг эмч нарын нэг удаагийн шалгалт нь 300-400 ам.доллар байсан гэжээ. Харин түүний хүлээн авсан төлбөрийн баримт дээр нь ердөө хэдэн төрлийн эмийн жор байсан байна. Тэрээр түргэн тусламж дуудах үедээ эмчилгээний зардлыг бодох боломж байгаагүй,хамгийн түрүүнд амьд үлдэхийг л хүссэн гэжээ.

Зөвхөн коронавирусын үед ч биш Америкийн гурван хүн тутмын нэг нь хэтэрхий үнэтэй учраас эмнэлгийн тусламж,үйлчилгээ авахаас аль болох зайлсхийдэг.Харин Их Британи,Герман,Недерланд болон Швед зэрэг Европын улсуудад 10 хүн тутмын нэг нь санхүүгийн боломж дутмаг улмаас эмнэлгийн тусламж,үйлчилгээ авахаас татгалзаж байсан байна.

Эх сурвалж:Cnn

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй