2019-12-11
АНУ-ын Лос Анжелес хотоос гаралтай 58 настай Дэнни Салливан Аляска мужийн Катовикийн цасаар бүрхэгдсэн, үзэсгэлэнт газрын гэрэл зургийг буулгахаар зорьжээ. Ингээд зураг дарж явахдаа цагаан баавгайн бамбаруушнууд нийлэг уут булаалдаж буй дүр зургийг харж, хальсанд буулгасан байна.
Энэхүү зураг нь цахимд нийтлэгдсэнээр олны хараанд өртөж “Хүн төрөлхтний нөлөөгөөр эх дэлхийн амьтад хэрхэн аж төрж байна, бидний хүссэн дэлхий энэ гэж үү, уур амьсгалын өөрчлөлтийг зүгээр харсаар л суух уу” гэх мэт асуудлыг гаргаж ирэн, хүмүүсийн зүрхний утсыг хөндөж буй аж.
Энэхүү зургийнхаа талаар зурагчин Салливан “Дэлхийн дулаарлаас болж хойд туйлын мөс хайлж байна. Энэ нь туйлын амьтдын нүүдэллэх нэг шалтгаан болсон. Мөн хүн төрөлхтний үлдээсэн ул мөр, хог хаягдал, хуванцар сав зэрлэг онгон байгальд хүртэл байна шүү дээ. Энэ нь эдгээр амьтдад ямар нөлөө үзүүлж буйг бид анзаарах, арга хэмжээ авах цаг болсон. Цагаан баавгайнууд маш сониуч, аливаа зүйлийг амаараа мэдрэн олж нээх дуртай. Гэхдээ энэ нь хог хаягдал, хуванцар, нийлэг уут л биш байгаасай” гэжээ.
Эх сурвалж: unilad.co.uk
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд