Гоо сайхны цүнх НЯНГИЙН “ЦУГЛУУЛГА” болохыг эрдэмтэд тогтоожээ

2019-12-04

Эмэгтэйчүүдийн гоо сайхны цүнхэн дэх арван бүтээгдэхүүн тутмын есөд нь стафилококк болон гэдэсний савханцар зэрэг үхлийн аюултай олон төрлийн өвчин үүсгэгч нян үржсэн байдаг ажээ. Тэдгээрийг эмэгтэйчүүд өдөр тутамдаа нүүрэндээ түрхдэг байна.

Дээрх дүгнэлтийгАнглийн Бирминхэм хот дахь Астоны Их сургуулийн эрдэмтэд зуу зуун гоо сайхны цүнхэнд хийсэн судалгааны үр дүнд хийжээ.

Нүүрээ буддаг эмэгтэйчүүдийн ихэнх нь багс болон крем түрхдэг спонж (бьюти блендер) буюу поролоноо угаадаггүй, будагны хугацаа дууссаныг үл тоодог болохыг судлаачид тогтоосон байна. Улмаар төрөл бүрийн өвчин үүсгэгч олон сая нян гоо сайхны цүнхэнд үрждэг бөгөөд нүд, уруул болон гэмтэлтэй арьсаар дамжиж цусанд халдварлах эрсдэлтэй ажээ. Ялангуяа дархлаа султай хүмүүс илүү өртөх магадлалтай гэнэ. Тэдгээрээс поролон нь дээд зэргийн нян тээвэрлэдэг ажээ. 

Эрдэмтэд эмэгтэйчүүдийн өдөр тутамдаа хэрэглэдэг уруулын будаг /96 ширхэг/, уруул өнгөлөгч /107 ширхэг/, нүдний харандаа /92  ширхэг/, сормуусны будаг /93 ширхэг/, крем түрхдэг поролон /79 ширхэг/ зэрэг таван төрлийн бүтээгдэхүүнийг микроскопоор харсан байна.

Тэдгээрээс поролон нь “дээд зэргийн” нян  тээвэрлэгч ажээ. Гоо сайхны цүнхний эздийн дунд санал асуулга явуулахад 93 хувь нь поролоноо хэзээ ч угааж байгаагүй бөгөөд хэрэглэх явцдаа хэд хэдэн удаа газар унагааж байжээ.

Поролоныг хэрэглэсний дараа чийгтэж, крем наалдан үлддэг тул нян үржих таатай нөхцөл бүрддэг байна. Ингээд нүүрээ будсан ч халдвар авах эрсдэл үүсэж буйг огтхон ч анзаардаггүй аж.

Судалгаанд хамруулсан гоо сайхны бүтээгдэхүүний 70-90 хувьд стафилококк, E.Coli болон мөөгөнцрүүд их хэмжээгээр агуулагдаж байсныг тогтоожээ. Судлаачид гоо сайхны бүтээгдэхүүн хүнсний бүтээгдэхүүн шиг муудахгүй, харагдах шинж чанараа алддаггүй ч хэт удаан хэрэглэх нь өвчин авах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг анхааруулжээ.

Эцэст нь эрдэмтэд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийг нь зөв хэрэглэх нарийн зааварчилгаа өгч, дуусах хугацааг илүү ойлгомжтой тэмдэглэж байх хэрэгтэйг сануулсан байна.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй