Огторгуйн хийцтэй мөсөн өргөө сүндэрлэж, мөрөөдөл биелэхэд ойртжээ

2019-11-25

Огторгуйн хийцтэй мөсөн өргөө сүндэрлэж, мөрөөдөл биелэхэд ойртжээ

Өвлийн хүйтэнд амрах завгүй, барилгын ажил ид өрнөж, энд тэндгүй техник хэрэгсэл тачигнана.  Монголын анхны "Мөсөн өргөө" ийнхүү  Яармагт босч байна. Өнгөрсөн хавар шаваа тавьсан  өргөөний барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 54 хувьтай байгаа аж.

Огторгуйн хийцтэй  “Мөсөн өргөө” нь  олон улсын стандартад нийцсэн, өвөл, зунгүй үйл ажиллагаагаа явуулах зориулалттай.  


Мөсөн өргөө нь  ашиглалтын 5700 м.кв талбайтай бөгөөд 2600 хүртэлх үзэгчдийн суудалтай. Мөн Олон улсын Олимпийн хорооны стандарт хэмжээс /60 метр х 30 метр/ бүхий мөсөн гулгуурын талбайтай баригдаж байна. Тамирчид, шүүгчид болон олон нийтийн ая тухыг хангах фитнесс клуб, хувцас солих дөрвөн өрөө, кофе шоп, усан сан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, талбайтай байхаар төлөвлөжээ. Энэ төсөлд одоогоор 20 орчим тэрбум төгрөг зарцуулжээ.

“МӨСӨН ӨРГӨӨГ 16 САРЫН ДОТОР БАРИХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ”

"Монголын хүйтний улирал урт. Гэтэл манай улсад стандартад нийцсэн уран гулгалт, хоккейн спортын битүү ордон байхгүй. Тиймээс  ийм өргөөтэй болохыг хүссэн, жил гаруйн хугацанад барина" гэж "Мөсөн өргөө" төслийг санаачлагч П.Цагаан амлав. Тэрбээр  яагаад мөсөн өргөө барихыг санаачилсан тухай жижиг түүх хуучилсан юм. П.Цагаан хэдэн жилийн өмнө олон улсын хуралд оролцох үедээ Канадын нэг иргэнтэй танилцжээ. Шинэ танил нь түүнээс “Танай улс хэдэн мөсөн өргөөтэй вэ” гэж асуусан гэдэг.  Тэр үедээ П.Цагаан “Манайх өвлийн улиралд гадаа байгалийн цас, мөсөн дээр тоглодог юм” гэж ам хаасан ч цаанаа яагаад битүү дээвэртэй Мөсөн өргөө барьж болохгүй гэж бодогдсон тухайгаа ярив.  Түүнээс хойш тав зургаан жил энэ өргөөг барих талаар дотроо мөрөөдөж явсан. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд гэргийнхээ үүсгэн байгуулсан “Ачит ихт” компаниар гол санхүүжилтийг нь гаргуулж, уг төслийг үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниуд дэмжин хамтран ажиллаж буйг онцлов.

Мөсөн өргөөний  бүтээн байгуулалтын ажил өнгөрөгч дөрөвдүгээр сарын 14-нд албан ёсоор эхэлжээ.  Хоёр жилийн хугацаанд буюу,  16 сарын дотор барих төлөвлөгөөтэй. Ирэх жилийн долдугаар сард нээлтээ хийхээр зорьж байгаа аж. Энэ байгууламжид спортын ордноос гадна урлагийн олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах боломжтой гэнэ. "Мөсөн өргөөг бүтээн байгуулахад үндэсний компаниуд хамтран ажиллаж, хамтдаа юу бүтээж чаддагийг өнөөгийн нийгэмд харуулах зорилготой. Уг төслийг маань сайн санаатай маш олон хүн дэмжиж байгаа учраас цаг хугацаандаа ашиглалтад орно гэдэгт итгэлтэй байна. Ямар ч байсан мөсөн өргөө ашиглалтад орсноор өвлийн олимпод оролцох баг, тамирчдын тоо нэмэгдэх байх гэж найдаж байна” гэж П.Цагаан ярьж байна.

Мөсөн өргөө ордон нь зөвхөн барилга байгууламжаар хязгаарлагдахгүй. Ордонд олон улсын спортын тэмцээн зохион байгуулахаас гадна урлагийн тоглолт, хурал цуглаан ч зохион байгуулж болох аж. Мөн талбай дахь уралдааны өрсөлдөөнийг тодруулан харуулах дөрвөн талт дэлгэц байршуулах юм байна.

 “МӨСӨН ӨРГӨӨН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 54 ХУВЬТАЙ ИД ӨРНӨЖ БАЙНА”

“Степпе Арена” компанийн гүйцэтгэх захирал Н.Батмөнх “Мөсөн өргөөний мөсийг  Олон улсын олимпийн хорооноос гаргасан мөсөн гулгуурт талбайн стандарт хэмжээстэд заасны дагуу хийнэ. Учир нь олимп, тивийн аварга, дэлхийн аваргын тэмцээнийг нэг стандарт талбай дээр явуулах ёстой байдаг. Тиймээс олон улсын олон талбайн мөсийг тавьж байсан Австрийн туршлагатай компаниар мөсийг тавиулна. Одоогийн байдлаар бүтээн байгуулалтын ажил 54 хувьтай ажил ид өрнөж байна. Байгууламжийн бүтээн байгуулалтын ажилд долоон компанийн 150 гаруй техник мэргэжлийн ажилчид оролцоод байна. Мөн БНХАУ, Австри улсын мэргэжилтнүүд зөвлөхөөр ажилладаг. Бид байгууламжаа барихдаа дээвэр хэсэгтээ нарны эрчим хүчийг ашиглахаар тооцоолж байна” гэв.

“ШАВЬ НАР МААНЬ МӨСӨН ӨРГӨӨ НЭЭГДЭХИЙГ ДОГДЛОН ХҮЛЭЭЖ СУУНА”

Барилгын ажлын явцтай танилцахаар өсвөрийн хоккейн “Хөх чоно” клубын туслах дасгалжуулагач Ж.Хуяг шавь нартайгаа ирсэн байлаа. Тэрбээр “Би  хүүхэд байхаасаа хоккейн спортоор хичээллэсэн. Одоо тамирчны амьдралдаа цэг тавьж, дасгалжуулагчаар ажиллаж байна. Манай үе, үеийн ахмад тамирчдын хамгийн том мөрөөдөл бол энэ мөсөн өргөө байсан. Тэр бүх тамирчдын маань мөрөөдөл тун удахгүй биелэх гэж байна. Хэдхэн сарын дараа мөсөн спортод дуртай хүүхэд залуус мөрөөдлөө биелүүлэх гэж байна.  Одоо энэ бүтээн байгуулалтын ажил нүдэнд харагдаад удахгүй нээлтээ хийх байгааг нь догдлон хүлээж сууна” гэв.

Мөсөн өргөө ордны зургийг "Анаграмм" компанийнхан Канадын архитекторчтой хамтран бүтээсэн бол барилга угсралтын ажлыг үндэсний компаниуд гүйцэтгэж байна Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хавар шав тавих ёслолд оролцохдоо "Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2020 оны наймдугаар сард Улаанбаатар хотноо “Азийн хүүхдүүд” олон улсын спортын их наадам болно. Мөн 2023 оны Азийн залуучуудын наадам Улаанбаатар хотод болно. Эдгээр спортын наадмуудад зориулсан бүтээн байгуулалтын ажлын нэг хэсэг нь энэхүү Мөсөн өргөө юм" гэж байлаа. Төслийн гол санхүүжүүлэгч нь "Ачит ихт", хөрөнгө оруулагчид нь "МАК", "UFC" зэрэг компани аж.

Мөсөн Цогцолбор 11

Мөсөн Цогцолбор 10

Мөсөн Цогцолбор 8

Мөсөн Цогцолбор 2

Эх сурвалж: NEWS.MN

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй