Путины сансрын мөрөөдлийг хулгайлсан авлигын сүлжээ

2019-11-20

Путины сансрын мөрөөдлийг хулгайлсан авлигын сүлжээ

ОХУ 2012 оноос эхлэн Восточный нэртэй сансрын буудлыг Хятадын хилийн ойролцоох Алс Дорнодын Амур мөрний бүс нутагт байгуулж байгаа ба Москва Казахстан улсад байрладаг Байконур сансрын буудлаас хараат байдлаа бууруулах, тус улсын сансар огторгуйн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулах, цаашлаад бие дааж энэ салбарын хөгжлийг дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд аваачих зэрэг маш их ач холбогдолтой төсөл юм. Харамсалтай нь уг төслийн гүйцэтгэлийн явцад төслийг хариуцан ажилласан шат шатны албан тушаалтнууд авлига хээл хахуульд идэгдэн, хөрөнгө мөнгө зувчуулсаар өдгөө төслийн ажил маш үдаашралтай байгаад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ихэд бухимдалтай байгаа юм.

Тэрбээр энэ сарын 11-ний өдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаан дээр Восточный төсөл ихэд удаашралтай байгааг дурдаад “Би төсөл дээр ажиллаж буй хүмүүсийг ил тод ажиллахыг зуун удаа шаардсан. Гэтэл тэд зуу зуун саяар нь идсээр байна” хэмээн ширүүхэн анхааруулжээ.

 

ОХУ-ын Прокурорын ерөнхий газар 2014- 2018 оны хооронд уг төслөөс нийт 17,000 орчим зөрчил илрүүлж, 140 орчим эрүүгийн хэрэг үүсгэжээ. Восточный төслөөс нийт 11 тэрбум рубль (172 сая ам.доллар) хулгайлагдсанаас 3,5 тэрбумыг (55 сая ам.доллар) хулгайлсан этгээдүүдээс буцаан олж авсан аж. Энэхүү дуулианы хүрээнд нийт 30 гаруй хүнийг шоронд хорих ялаар шийтгэгдээд байна.

ОХУ-ын Холбооны Мөрдөн байцаах хороо (NK) энэхүү мега төслөөс мөнгө завшсан хэргээр дахин 12 хүнийг эрүүгийн хэрэгт татан шалгах үндэслэлтэй байгаа хэмээн мэдэгджээ.

"Восточный" төслийн нийт өртөг одоогийн байдлаар 300 тэрбум рубль (4,7 тэрбум ам.доллар) байгаа ч төлөвлөснөөс хэт их зардал гарсны улмаас түр хугацаанд зогсонги байдалд ороод байна. Восточный төслийн хоёрдугаар шатны бүтээн байгуулалт 2021 онд ашиглалтад орох ёстой юм.

“”RUSI” институтын профессор, шинжээч Марк Галеотти “Энэхүү төсөл нь Владимир Путины хаант улсын доторх авлигын сүлжээг улам тэлж байна. Путин өөрийн элит хүрээнийхэнтэй дайн зарлахаас нааш энэ байдал үргэлжилсээр байх болно. Гэхдээ тэр үүнд бэлэн гэдэгт итгэхгүй байна. Тэр энэ ялзарсан тогтолцоог үндсээр нь үгүй хийж байж өөрчлөлтийг авчирна. Ер нь санхүүгийн ил тод байдал дутагдалтай байгаа нь Восточный болон бусад үндсэний хэмжээний томоохон төслүүдийн гол асуудал юм” хэмээсэн байна.

Восточный яагаад тийм чухал гэж?

 

Восточный бол Орос улсад арилжааны зориулалттай анхны сансрын буудал юм. 2016 оны дөрөвдүгээр сард анхны хөлгөө хөөргөсөн бөгөөд үүнээс хойш дөрвөн ч сансрын хөлөг Восточный буудлаас хөөрсөн юм. Өмнө нь Зөвлөлтийн “Свободный” нэртэй пуужингийн бааз байсан энэ газар нь Оросын Алс Дорнодод, томоохон суурьшлын бүсүүдээс хол зайд байрладаг учир том хотуудад пуужингийн хог хаягдал унах эрсдэл багатай юм.

Үүнээс гадна сансар судлалын салбар бол Орос улсын хувьд үндэсний бахархал юм. Энэ нь хүн төрөлхтний түүхэнд хамгийн анх удаа сансарт хөл тавьсан  Юрий Гагаринаас эхлэлтэй. "Восточный" -г хөгжүүлэх нь улс төрийн хувьд бас нэг том алхам юм. ОХУ өнөөг хүртэл сансрын хөлгүүдээ Казахстаны Байконур сансрын төвөөс хөөргөж байв. Казахстан нь Оросын хамгийн итгэлтэй хөрш боловч ОХУ өөрийн нутаг дэвсгэр дээрээ сансрын хөлөг хөөргөх байгууламжтай байна гэдэг хэнээс ч хараат бус болох цаашлаад сансар судлалын салбарт дэлхийд өрсөлдөхөд нэг шатаар ахих чухал ач холбогдолтой. Мөн энэхүү байгууламж нь ОХУ-ын хамгийн хөгжил буурай бүс нутагт баригдаж байгаа учир орон нутгийн эдийн засагт ч сайнаар нөлөөлөх ач тустай.

Восточный төслийн ажил яагаад буруугаар эргэв? Буруутнууд хэн байв?

Хэрэгт холбогдсон эрх мэдэлтнүүдээс хамгийн олон жилийн хорих ял авсан нь 11 жил зургаан сарын хорих ялаар шийтгүүлсэн “Дальспецстрой” төрийн эзэмшлийн тусгай байгууламж барьдаг нэгдлийн дарга асан Юрий Хризман юм.

 

Энэ бүхэн 2015 онд төслийн бүтээн байгуулалтын ажлын туслан гүйцэтгэгч компанийн ажилчид цалингаа авч чадаагүй хэмээн ажил хаяж, өлсгөлөн зарласнаар эхэлжээ. Уг нь төлөвлөгөөний дагуу 2015 онд Восточныйгоос анхны сансрын хөлөг хөөрөх ёстой байсан ч ийнхүү байдал өөрөөр эргэсэн юм. Ингээд сансрын хөлөг хөөргөх хугацааг нэг жилээр хойшлуулж, Путин уг төслийг удирдагч эрх мэдэлтнүүдийг авлигын хэргээр шалгахыг тушаажээ. Хэргийг мөрдөн шалгах явцад төслийн мөнгийг замаас зувчуулсан нийт 58 албан тушаалтанд залилан, албан тушаалаа урвуулан ашигласан, авлигын хэргээр тохирох ял шийтгэлийг нь оноосон байна.

Хризман л гэхэд дангаараа 5,2 тэрбум рублийг шамшигдуулж өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхлэн ялаа эдэлж байгаа бол түүний хүү Михаил ч мөн 5,6 жилийн ял авсан байна.

Түүнчлэн “Дальспецстрой” компанийн ахлах нягтлан бодогч байсан Владимир Ашикмин долоон жил, Хабаровск мужийн зөвлөлийн Ерөнхийлөгч байсан Виктор Чудов зургаан жил хоригдох болжээ.  Эдгээр хүмүүс төслийн туслан гүйцэтгэгч компаниудтай хийсэн гэрээг хуурамчаар үйлдэж, материалын зардлыг зохиомлоор бичих замаар тэр их хэмжээний мөнгийг хувьдаа завшицгаасан байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Жилийн дараа хорт хавдрыг бүр мөсөн дарна
270 ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсныг илрүүлжээ
Хэрэглээний барааны үнэ буурч байна
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Шархны боолтоор Nike хийж өмссөн охинд жинхэнэ Nike бэлэглэжээ
“Miss World-2019”-ийн шоу Монгол миссийн танилцуулгаар эхэлнэ
Шаардлага хангахгүй архи худалдаалж байна
“Цөмөөхэй” бүжгийн жүжиг арванхоёрдугаар сарын 20-нд тайзнаа амилна
284 ДОХ-ын тохиолдол бүртгэгдлээ
НДШ нэмэгдэхгүй боллоо
Хүнсний ногооны үнэ өсчээ
Улаанбаатарт 7-9 градус хүйтэн байна
Энэ оны хамгийн сүүлийн “Бүтэн сар” өнөөдөр шөнө гарна
Соробан сампин, цээж тооллын тэмцээнээс 80 цом авсан хүүхдүүд өнөөдөр ирнэ
Шинэ Зеланд улс АНУ-аас 120 м.кв хэмжээтэй хүний арьс захиалжээ
Утаа мэдрэгчийг арванхоёрдугаар сард багтаан 167 мянган өрхөд үнэгүй олгоно
Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа
ХААН банк шинээр зургаан байршилд тооцооны төвөө нээлээ
Хотын өрхийн 13 хувь эхнэрийн цалингаар амьдарч байна
Бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлье