ЖДҮХС-ГИЙН ХЭРЭГ: Б.Батзориг хэргээ хүлээн, зээлээ төлөх замаар ялаа хөнгөрүүлэх үү

2019-11-19

ХХААХҮЯ-ны харьяа ЖДҮХС-гийн нэн хөнгөлөлттэй зээлийн асуудлаар шалгагдсан сайд асан Б.Батзориг, Д.Энхбат, С.Төгсбилэг, Б.Мөнхтулга, Э.Чагнаасүрэн, Ч.Хашчулуун, В.Одхүү нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан шатны хэлэлцүүлэг өчигдөр /2019.11.18/ болохоор товлогдоод байв. Урьдчилсан хэлэлцүүлгийн өмнө шүүгдэгч нарын зүгээс ХЭРГЭЭ ХҮЛЭЭЖ, ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР шийдэж өгөх хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд хандан гаргаж, хүсэлтийг хүлээн авсан юм.

Ингэснээр УИХ-ын гишүүн Б.Батзориг нарт хамаарах хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17-р зүйлд заасны дагуу яллагдагчийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтэд үндэслэн, Эрүүгийн хуулийн 6.7-д зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалтуудаар шийдэгдэхээр болов.

Энэ тохиолдолд яллагдагч нь хохирлоо төлөх эсвэл төлнө гэсэн баталгаа гаргаж өгөх үндсэн үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын яллагдагчид нь хохирлоо төлж, эсвэл төлөх баталгаа гаргаж өгнө гэсэн үг. Ингэснээр шүүх Эрүүгийн хуулийн 6.7-р заалтыг үндэслэн, ЯЛЫГ ХӨНГӨРҮҮЛЭХ нөхцөлөөр авч үзэх юм.

УИХ-ын гишүүн Б.Батзоригийг Эрүүгийн хуулийн 22.1.3-аар НАЙМАН жилээр яллахаар зүйлчлээд буй. Тэр хэргээ хүлээсэн нөхцөлд ялын хэмжээ ЭРС БУУРАХ боломжтой. Тэрбээр ХХААХҮ-ийн сайдаар ажиллах хугацаандаа өөрийн хамаарал бүхий “Тээвэр ачлал”, “Наму дэвжих” ХХК-иудад нийт 3 тэрбум төгрөгийн зээл авсан нь баримтаар нотлогдсон байдаг. Тэр уг зээлээ эргүүлэн ТӨЛЖ ДУУССАН гэх мэдээлэл байгаа юм.

Тодруулж хэлбэл,  УИХ-ын гишүүн Б.Батзоригийн зээлээ төлж дуусгасан үйлдэл нь хохирлыг төлсөн зүйлчлэлд орж байна. Ингэснээр хэргээ хүлээх замаар ял хөнгөрүүлэх заалтын үйлчлэлд орохоор байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй