АМЖИЛТЫН МЭДЭЭ: О.Гүндэгмаа 7 дахь олимпдоо оролцоно

2019-11-08

Катар улсын Доха хотод энэ сарын 6-нд эхэлсэн буудлагын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн монголчуудын хувьд тун сайхан амжилттай өрнөж байна.

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд Оюунбатын Есүгэн “Токио 2020” олимпын эрх авсан бол энэ удаад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 25 метрийн спорт гар бууны төрөлд мөн олимпын эрхээ авлаа.
 

“Токио 2020” олимп түүний хувьд долоо дахь олимп нь болно. О.Гүндэгмаа 1996 – 2016 онуудад тасралтгүй олимпод оролцож байгаа бөгөөд долоон олимпод оролцсон Монголын цорын ганц тамирчин болж байгаа юм.

Манай тамирчдаас О.Гүндэгмаа, Д.Мөнхбаяр нар тус бүр 6 удаа олимпод оролцсон. Гэхдээ Д.Мөнхбаяр Монголын нэрийн өмнөөс 3, Германы далбаан дор 3 удаа оролцож байжээ.

Эмэгтэйчүүдийн хувьд хамгийн олон олимпод оролцсон рекорд амжилт бол найман олимп байдаг. Гүржийн буудлагын тамирчин Сөүлийн олимпын (1988) аварга, Нино Салуквазе, завины спортын Италийн Йозеф Идем, Канадын Лесли Томпсон нар тус бүр найман олимпод оролцсон. Нино  Салуквазе “Токио 2020” олимпын эрхээ авсан тул ирэх жил есөн олимпод оролцсон амжилтаар дэлхийн рекорд тогтоох юм.

Олимпийн наадамд хамгийн олон оролцсон тамирчин бол Канадын Иан Миллар. Тэр морин спортоор 1972-2012 онд олимпод оролцсон.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Төв зам долоо хоног түгжирнэ
Эрүүл мэндийн салбар түргэн тусламжийн онгоцтой болно
Төрийн албан хаагчдад архигүй шинэ жил тэмдэглэхийг уриалжээ
Нимбэгний ач тус
2024 оны дэлхийн залуучуудын өвлийн олимпын наадам БНСУ-д болно
Хятад иргэд хилээр дахин орж ирэхгүй учраас хасалт хийлгэхээр авчирсан гэжээ
Цагаан баавгай Оросын тосгонд орж иржээ
Улаанбаатарт 7 хэм хүйтэн байна
Хий дамжуулах хоолойг Монголоор дайруулахаар тохиролцсон байна
“Train to Busan 2” буюу “Peninsula” кино ирэх онд нээлтээ хийнэ
Хойд туйлд болох нохой чарганы аялалд Монголын хоёр иргэн оролцоно
Сайжруулсан шахмал түлшнээс гарсан үнсийг дахин боловсруулж байна
10-12 насны таван хүүхэд машин жолоодчихсон хотын төвийн хөдөлгөөнд оролцож яваад баригдлаа
НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд олгохоор болжээ
Томуугаар өвчилсөн хүүхдэд гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авах вэ?
Төмөр зэвсгийн түрүү үеийн дурсгалуудыг худалдахыг завджээ
Зөвшөөрөлгүй газарт машин борлуулдаг зөрчил буурахгүй байна
Нугардаг дэлгэцтэй гар утас
Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
"Өвлийн идэш" махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдах гэж байна.