Дуучин Б.Амархүүд хоёр жилийн ял оноолоо

2019-10-29

ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.10.29/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шийдвэрээ танилцууллаа.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн есдүгээр сарын 20-нд шилжих шөнө Б.Амархүүг хар тамхи хэрэглэж байхад нь саатуулсан. Түүнийг өөрийн эзэмшлийн авто машиндаа хар тамхи хэрэглэж байхад нь үйлдэл дээр нь барьж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан ба Нийслэлийн прокурорын газраас дуучин Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.

Шүүх хурал 14:00 цагаас эхэлсэн. Түүний Хорих 461-р ангиас шууд Шүүхийн танхимд ирж байгаа гэх албан бус мэдээлэл байсан ч Б.Амархүү таксигаар шүүхийн гадна хүргүүлж ирсэн юм. Эндээс түүнийг батлан даалтад гаргасан байсныг хэвлэлийнхэн олж мэдсэн бөгөөд  есдүгээр сарын 20-нд баривчлагдаж, саатуулагдсан Б.Амархүү сүүлийн 11 хоногийн хугацаанд Батлан даалтад гарсан байсныг эх сурвалж батлав. Тодруулбал, 2019.10.18-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаас түүнийг хилийн хориг тавьж, батлан даалтад гаргах шийдвэрийг давхар гаргасан байжээ.

Шүүх хурал Б.Амархүүгийн гэр бүлийг төлөөлж түүний эхнэрийн эгчийнх нь нөхөр болон найз нөхөд бололтой хэсэг залуус ирсэн байв.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хоёр цаг гаруй хугацаанд хэлэлцсэний эцэст 16:12 цагт шийдвэрээ гаргаж, Б.Амархүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, өөрөө хэрэглэсэн гэсэн үндэслэлээр нээлттэй хорих ангид ХОЁР ЖИЛ хугацаатай хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Баривчлагдсанаасаа хойш 28 хоног хоригдсон тул оноосон ялаас хасаж тооцох ба давж заалдах эрх нээлттэй юм.

Сэтгэгдэл үлдээх

зочин:2019-11-12 14:37:27
Залуу хүн хашираа байлгүй дээ. Гэр бүлтэй хөөрхөн хүүтэй хүн илүү ихийг бодож ухаарч байгаа байхаа, Залуу хүн юм чинь цаашдын амьдралыг бодсон ч гэсэн хорихоос өөр арга хэмжээ аваасай гэж хүсэж байгаа хүн олон байгаа шүү .

ЦАГ АГААР

  • Пүрэв
    °C/°C
  • Баасан
    °C/°C
  • Бямба
    °C/°C

Төстэй мэдээнүүд



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй