Financial Times: Бээжин Хонконгийн тэргүүнийг солино

2019-10-23

Хятадын Засгийн газар Хонконгийн захиргааны тэргүүн Кэрри Ламыг солихоор төлөвлөж байгаа талаар  Financial Times мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр шийдвэрийг БНХАУ-ын дарга Ши Жинпин дэмжвэл ирэх оны гуравдугаар сард болох Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын үеэр  Хонконгийн захиргааны түр тэргүүнийг томилж, томилогдсон тэргүүн 2022 он хүртэл үүрэгт ажлыг гүйцэтгэх аж.  Гэхдээ шинэ нэр дзэвшигч 2022 онд захиргааны тэргүүний бүрэн эрх дуусгавар болсны дараа дахин таван жилийн хугацаатайгаар томилогдон гэх баталгаагүй гэдгийг эх сурвалж онцолжээ. 

Financial Times сонины эх сурвалжуудын мэдээлснээр, Хонконгийн тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгчид нэр дэвшиж байгаа хүмүүсийн дунд Хонконгийн Төв банкны тэргүүн асан Норман Чан, Хонконгийн Засгийн газрын гол сайд асан Генри Тан нар багтаж байгаа юм байна. 

Захиргааны тэргүүнийг солих тухай эцэслэсэн шийдвэр гаргахын өмнө Хонконгод нөхцөл байдал тогтворжихыг Хятадын эрх баригчид хүлээж байгаа аж. Харин энэ талаар Кэрри Ламын төлөөлөгч, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хонконг хариуцсан газрын зүгээс албан ёсны тайлбар өгөөгүй байна.

Эргэн сануулахад, эх газрын Хятад руу хууль зөрчсөн этгээдийг шилжүүлэх тухай хуулийн төслийг эсэргүүцэн Хонконгод зургаадугаар сараас эхлэн олныг хамарсан эсэргүүцлийн давалгаа өрнөсөн юм. Кэрри Лам хуулийн төслийг хэлэлцүүлэхгүй гэж мэдэгдсэн ч эсэргүүцлийн ажиллагаа зогсоогүй, улам даамжирч, эмх замбараагүй байдал газар авсан.  Хонконгийн иргэдийн энэхүү эсэргүүцэл тус улсын аялал жуулчлал, худалдаа, тээврийн салбар, эдийн засагт нь хүндхэн цохилт өгсөн бөгөөд гуравдугаар улиралд Хонконг техникийн хямралын шатанд орсон байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй