2019-10-22
Английн премьер 9 дүгээр тойргийн үлдсэн ганц тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойргийн "хөшигийг хааж" доод лигээс гар ирсэн "Шеффилд Юнайтед" клуб талбайдаа "Арсенал"-ыг хүлээж авч, 1:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 12 оноотой болж, есдүгээр байр руу орж ирлээ.
Харин "Арсенал" 15 оноотой хэвээр үлдэж, тавдугаар байраасаа ахисангүй. Хожиж чадсан бол гуравдугаар байр руу ч орох боломж байсан. Тоглолтын 30 дахь минутад Муссе оруулж, багтаа гурван оноо авчирч, "Их буучид"-ыг торголоо.
9 тойргийн дараах байдлаар "Ливерпүүл" 25 оноотой хүснэгтийг тэргүүлж, "Сити" 19-тэй араас нь нэхэж байна. Харин "Лестер", "Челси" клубүүд 17 оноотой гурав, дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа юм.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд