Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

2019-10-22

Өнөөдөр баруун болон төвийн  аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр баруун болон төвийн  аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул хальтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 10 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн,  Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангийн тал нутгаар 12-17 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 3-5 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг өснө.



Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Хар тамхины хэргээр ял тэнссэн этгээдүүдийн 50 хувь нь дахин хэрэглэж байжээ
Гари Рассель, Н.Төгсцогт нар нэгдүгээр сард тулалдана
Халтиргаатай үед хэрхэн зөв алхаж явах вэ?
Монголд алмазын орд байдаг уу?
​Дараах байгууллагын албан тушаалтнууд төрийн албаны машинаар хүүхдээ сургуульд хүргэсээр байна
Эрдэмтэд бүх төрлийн хорт хавдрын эсийг устгах вирус дээр ажиллаж байна
Хяналтын долоон цэгт 24 цагаар ажиллаж байна
М.Анандын иргэншлээс татгалзах хүсэлтийг Ерөнхийлөгч хянаж байна
НДШ төлөхдөө эргэлзэгчид нэмэгдэж байна
АТГ: Анхаарал татсан хэргүүдийг хэрхэн шийдэв
“Тамирчид маань гудамжинд бэлтгэл хийж, олимпийн эрх авлаа”
Цагдаагийн алба хаагчдад шинэ загварын тэмээний ноосон хантааз олгов
АМЖИЛТЫН МЭДЭЭ: О.Гүндэгмаа 7 дахь олимпдоо оролцоно
"Их тайга" цайнаас мөөгөнцөр илэрлээ
Баянгол, Баянзүрх дүүргийн зарим хороог хуваах нь зүйтэй гэж шийдвэрлэв
Албадан гаргасан хятад иргэдийг Нанжин хотод хорихоор болжээ
Д.Одбаяр Монгол руу нисэх хүсэлт гаргажээ
С.Жавхлан гишүүн 3 машин, 30 адуутай
Ядуурлын эдийн засгийн бодит жишээ нь бид юм
Ачааны чингэлэгт амиа алдсан 39 хүн хэн болохыг таниулж дуусжээ