Сингапур улс өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлсэн шалтгаан

2019-10-21

Дэлхийн хамгийн нээлттэй бөгөөд өрсөлдөх чадвартай эдийн засагтай орноор Сингапур улс нэрлэгдэв.

“Дэлхийн Эдийн засгийн форум”(ДЭЗФ)-аас гаргасан Улс орнуудын өрсөлдөх чадварын талаарх шинэхэн тайланд Сингапур улс авбал зохих 100 онооноос 85 онооны үнэлгээтэйгээр шилдэг тавд багтан, АНУ, Хонг Конг, Нидерланд, Швейцар зэрэг орнуудын өмнө бичигдлээ. Тус улс 141 орныг эрэмбэлэхэд ашигладаг 12 шалгуураас дөрөвт нь 90-ээс дээш оноо авч, бүх үзүүлэлтээрээ дунджаас өндөр үзүүлэлттэй байжээ.   

“Энэ нь тогтвортой хөгжлийн 3 багана болох эдийн засаг, байгаль орчин, нийгмийн хөгжлийг маш тэнцвэртэй хэмжээнд, эрчимтэй урагшлуулж чадсаны үр дүн. Ялангуяа дэд бүтэц, эрүүл мэндийн салбар бараг л төгс болсон” гэдгийг энэхүү тайланг гаргахад дүн шинжилгээ, тоон судалгааны хэсгийг ахалж ажилласан  Тиэрри Гейгер онцлов.   

Өрсөлдөх чадварыг үнэлдэг 100 гаруй шалгуурт дүн шинжилгээ хийснээр ДЭЗФ дээгүүр жагссан улс орнуудын амжилтын түлхүүрийг олж, бусад бодлого боловсруулагчдад туршлага судалж, суралцах боломж олгодог.   

Зам, боомт, агаарын тээвэр зэрэг дэд бүтцийн хурдацтай хөгжлөөс гадна хүн амын дундаж наслалт 74 хүрсэн нь Сингапур улсыг ийнхүү тэргүүлэхэд гол хөдөлгөгч хүч нь болжээ. Түүнчлэн санхүүгийн тогтвортой байдал, төрийн байгууллагуудын чанараараа Финляндын ард бичигдсэн байна. Харин хамгийн бага оноо авсан үзүүлэлтүүд нь зах зээлийн хэмжээ, ур чадвар байжээ. 

Түүнээс гадна хэвлэлийн эрх чөлөөний тал дээр өөрчлөлт шаардлагатай гэдгийг Гейгер онцлоод “Гэсэн ч бусад улс орнууд өөрсдийн өрсөлдөх чадварыг ахиулахын тулд энэ улсаас суралцах зүйлс олон байна” гэжээ.  

Мөн “Сингапур бол туйлын сайн засаглалтай. Авлига маш бага, төрийн байгууллага нь үр ашигтай ажилладаг, Засгийн газар нь урт хугацааны алсын хараатай, бас хувьсах чадвартай. Бусад улс орнууд үүнээс урам зориг авах нь зүйн хэрэг” гэсэн байна.    

 

Эх сурвалж: World Economic Forum

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй