2019-10-14
Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын U turn буюу буцах эргэлтийг замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ.
Тухайн эргэлтийн зам барилгын ажил бүрэн дуусаагүй бөгөөд ирэх жил үргэлжлэн хийгдэх болно.
Иргэд жолооч та бүхэн тухайн замаар зорчихдоо тэмдэг тэмдэглэгээний дагуу анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас зөвлөлөө.
Нарны зам дээгүүр Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн зам барилгын ажлыг амжилттай хэрэгжүүлж эхний ээлжийн буюу 477 у/м, 4 эгнээ зорчих хэсэг бүхий үндсэн гүүрийн барилгын ажлыг дуусгаж, замын хөдөлгөөнийг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нээсэн билээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд