БНХАУ: Дөрвөн настай хүү цонхны төмөр торонд толгойгоороо гацаж дүүжлэгджээ

2019-10-10

Шандон мужийн Лини хотод орон сууцны цонхны хамгаалалтын төмөр торонд дөрвөн настай хүү толгойгоороо гацаж дүүжлэгдсэн хэрэг гарчээ. Хүү дөрвөн давхрын цонхноос дүүжлэгдсэн байсан ба аврагчид эсэн мэнд аварч адсан байна.

Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр бяцхан хүү цонх руу авирч гараад, хамгаалалтын торны завсар унасан боловч азаар толгой нь тээглэж барилга дээрээс газардалгүй тогтжээ.

Дөрвөн настай хүүг харж байсан өвөө нь хэсэгхэн дугхийх зуур ийм явдал болсон байна. Цонхны хаалтад хавчуулагдсан хүү уйлах чимээнээр өвөө сэржээ. Сэрсэн даруйдаа аврагчдыг дуудаж, аврагчид хүүгийн цээжээр олс уяж хувцаснаас нь зуурч байгаад торыг нээж аварсан байна.

Орон сууцны гадаа оршин суугчид хүүг унавал аюулгүй газардуулж тосч авахаар хөнжил дэлгэн барьсан байжээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Б.Лхагважав: Айл өрх бүрийг орон сууцжуулна гэдэг хий хоосон амлалт
Б.Пүрэвдагва: The beginning of Fall тоглолтын орлого хөгжлийн бэрхшээлтэй болон шилдэг оюутнуудад тэтгэлэг болж очно
"Арсенал" хожигдож, тавдугаар байртаа үлдлээ
Баянхошуунд агаар цэвэр гарчээ
Баячуудын тоогоор Хятад улс анх удаа АНУ-ыг гүйцэж түрүүлжээ
Хоёрдугаар шатанд 57 гишүүний дэмжлэг авсан 35 заалт хөндөгдөхгүй
Аварга Н.Батсуурь дэлхийн аварга болов
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
АНУ Европт дайн хийнэ
Египет улс эртний 30 мумиг шинээр илрүүлснээ танилцуулжээ
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн өдөрт зориулсан хөтөлбөр
Америкчууд Сирийн хойд хэсгээс цэргүүдээ татлаа
ОХУ: Хулгайн контенттой тэмцэхэд хараахан бэлэн болоогүй байна гэв
Дэлхийн интернэтийн VI хурал эхлэв
Алтны уурхайн хаягдал усны далан сэтэрч, 15 хүн амь үрэгджээ
НҮБ-ын өдрийг тэмдэглэв
Буланд "морь хар", 200 төгрөгөө хэмнэ
Тапан Мишра: Малчин охины мөрөөдөл намайг Монголруу хөтөлсөн
Сингапур улс өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлсэн шалтгаан
Террористуудын эсрэг ажиллагааны талаар мэдээлэв