Д.Ууганбаяр: Пауэрлифтинг хүчний төрлийнх болохоор монголчуудад тохирсон спорт

2019-10-04

Пауэрлифтингийн хэвтээ шахалтын Азийн аваргын тэмцээн өнгөрсөн есдүгээр сард манай улсад болсон.  Тэрхүү тэмцээнээс алтан медаль хүртээд буй шинэхэн Азийн аварга,  Дэлхийн аварга, Дэлхийн мастерсын мөнгөн медальт Д.Ууганбаяртай ярилцлаа.

-Юуны өмнө Азийн аварга болсонд тань баяр хүргэе. Cаяхан болж өнгөрсөн тэмцээнийхээ талаар сонирхуулахгуй юу?

 -Баярлалаа. Хэдхэн хоногийн өмнө манай улсад пауэрлифтингийн “ААШТ” тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Манай тамирчид эх орондоо энэ төрлөөр маш их арвин амжилттай оролцлоо. Миний хувьд 105кг-ийн жинд оролцож, алтан медаль хүртсэндээ маш их баяртай байна.

- Анх энэ спортоор хэрхэн хичээллэж эхэлсэн тухайгаа хуваалцаач?

 -Анх 2011 оноос жингээ барьж , биеэ хөгжүүлээд,  эрүүл чийрэг байх үүднээс фитнессээр хичээллэж эхэлсэн. Тэр цагаас л пауэрлифтинг их таалагдаж,  салж хагацашгүй хоёр болсон доо.

-Таны хувьд энэ спортод 35 настайдаа буюу харьцангуй хожуу хөл тавьсан.  Пауэрлифтингийн юу нь таныг ингэж татах болов?

-Мэдээж хамгийн гол нь эрүүл мэнд, бас бие бялдрын хөгжил  гээд олон нийтлэг шалтгаан байдаг л даа. Миний хувьд багаасаа олон спортоор хичээллэж үзсэний хувьд надад хамгийн тохирох нь юм шиг санагдсан болохоор л одоо бэлтгэлээ хийгээд сууж байна даа.

-Хүүхэд ахуй насандаа хэр спортлог хүүхэд байв?

-Оролдоггүй спорт, оролцдоггүй тэмцээн ховор. Хүүхэд болоод ч тэр үү бүгдийг нь оролдож,  сонирхдог байлаа. Үндэсний бөх, хөнгөн атлетик, гар бөмбөг гээд л аймгийн аваргын тэмцээнүүдэд явдаг байсан.

-Энэ спортын хувьд манай улсад харьцангуй залуудаа ордог. Гэтэл монгол тамирчид маш богино хугацаанд өндөр амжилтыг гаргасаар байгаа. Нууц нь юундаа байна вэ?

-Пауэрлифтинг хүчний төрлийнх болохоор монголчуудад их тохирсон спорт гэж боддог. Байгаль цаг уур, аж ахуй гээд бидний бие махбодид хүндрэл тийм ч их гардаггүй.  Манайхныг цээжний бяр сайтай хүмүүс гэдэг шүү дээ.

-Тэгвэл одоо үед монгол тамирчдын дэлхийд өрсөлдөх чансаа хэр байна вэ?

-Жил ирэх тусам тамирчдын чансаа хаа хаанаа өсөж дэвжиж байна. Манай улсын тамирчдын хувьд хэвтээ шахалтын төрөлд  дэлхийд дээгүүрт ордог. Цээжний хүч яалтчгүй сайтай байдаг нь үнэн. Харин таталтын төрлөөрөө бага зэрэг дулимаг байгаа юм шиг санагддаг.

 -Таталтын төрөл дээр дутуу дулимаг байгаа шалтгаан нь таны хувьд юу вэ?

- Яг тэр гээд оноод хэлэх шалтгаан байхгүй. Гэхдээ  өмөөрөөд хэлэхэд,   энэ спорт манайхны хувьд их залуу, хичээллээд удаагүй учраас хэвтээ шахалт шигээ амжилт үзүүлэх цаг нь арай болоогүй байх. Бэлтгэл сургуулилтаа тогтмол хийгээд байхад ирээдүйд амжилт үзүүлэх нь гарцаагүй.  Манай тамирчид маш их ирээдүйтэй.

-Манай улсын Пауэрлифтингийн холбоо тамирчдынхаа бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Манайхны олон улсын тэмцээнд гаргаж байгаа амжилт, хурдацтай дэвшил холбооны зөв зүйтэй, жигдэрсэн үйл ажиллагаатай холбоотой гэж боддог. Мөн энэ удаагийн Азийн аваргын тэмцээнийг өөрийн улсад авсан маань ч үүнтэй холбоотой байх.

-Бэлтгэл сургуулилтаа  хаана базааж байгаа вэ. Мөн ямар зарчмаар бэлтгэлээ хангадаг вэ?

-Орхон аймагт мөн Улаанбаатар хотод “Strong Club” “Power House”-д бэлтгэлээ базаадаг. Хүчний спорт учир бэлтгэлээ амралт сэргэлттэй хийдэг. Долоо хоногт хоёроос гурван удаа, хоёроос гурван цаг эрчимтэй бэлтгэл хийдэг. Зарим үед гурван төрөлтөөр бэлтгэлээ хийх үед гурваас дөрвөн цаг болоод үе үе хэтрүүлчих гээд байдаг шүү. 

- Цаг заваараа шавь бэлдэж байна уу?

-Одоохондоо үгүй ээ. Гэхдээ хажууд ганц,  хоёр хүүхэд бий. 

-Ойрын үед ямар тэмцээн уралдаантай байгаа вэ?

-Энэ онд Өмнөд Африкт гурван төрөлтөөр Мастерсын ДАШТ-д оролцох төлөвлөгөөтөй байгаа. Мөн дараа жил дэлхийн томоохон гурван тэмцээн хүлээж байна. 

–Та энэ спортыг сонирхож, хичээллэхийг хүсч байгаа залуучуудад хандаж юу гэж хэлмээр байна вэ?

Хурдтай, хүчтэй,  авхаалжтай, тэсвэр тэвчээртэй, байх юм бол хэнд ч амжилт ойрхон. Мөн дээр нь тууштай зан чанартай байж чадвал тэр л тамирчин хүний амжилтын гол тулгуур болж чадна. Бүхий л нөөц бололцоогоороо хичээх л хэрэгтэй.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого өмнөх улирлаас 6.6 хувиар өслөө
Үндсэн хуулийн цэц хуралдана
Энэ жилийн хамгийн үнэтэй 10 автомашины брэнд
Б.Хурц нарын есөн хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болно
Д.Нямхүү: Дахин хоёр хүн эмчилэгдэж, ХӨСҮТ-ээс гарлаа
Баянзүрх дүүрэгт МАН-аас рейтинг өндөртэй улстөрчид үзэх нь
Хулгайлсан автомашиныхаа арлын дугаарыг өөрчлөн зарж борлуулах гэж байсныг илрүүллээ
Хотын төвийн авто зогсоолуудыг нэгдсэн менежментэд оруулж эхэллээ
Алтанбулаг боомтоор орж ирсэн 205 иргэнийг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлажээ
Улаанбаатар хотод эм, эмнэлэгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулна
Узбекистанд их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр зохион байгуулна
Шүүх Э.Оюунболд аваргын нэхэмжлэлийг хэрхэн шийдэх вэ?
БНХАУ-ын пуужин Атлантын далайд унаж дэлбэрчээ
Хахууль авсан хэрэгт холбогдсон шүүгчдийн гэм буруутай, эсэхийг хэлэлцэж эхэллээ
Сонгуулийн маргааш л бут үсрэх Ардчилсан намын түр эвлэрэл
COVID-19: Халдварласан хүний тоо 4,525,000 давж, 303,371 хүн нас баржээ
Хамгийн олон хууль санаачилж батлуулсан гишүүд
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ авах сүүлийн хугацаа энэ сарын 19
Хэнтий аймагт орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлана
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!