АНУ Европын бараа бүтээгдэхүүнд 7.5 тэрбум ам.долларын нэмэлт татвар оногдуулна

2019-10-03

 

АНУ Хятадаас гадна Европын орнуудтай худалдааны маргаан үүсгээд байгаа юм. Америкийн зүгээс Европын орнуудын бараа бүтээгдэхүүнд 7.5 тэрбум америк долларын татварыг оногдуулахаар болоод байна. Харин Европын холбооны зүгээс Америкийн бараа бүтээгдэхүүнд мөн адил тариф тавихаар бэлтгэж байгаа юм.

Европын орнуудаас Америк уруу оруулж байгаа онгоцны эд ангид 10 хувийн татвар, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд 25 хувийн нэмэлт татвар оногдуулна гэдгийг АНУ-ын худалдааны албаныхан мэдээллээ. Дэлхийн худалдааны байгууллагаас эцэслэн батласан энэ шийдвэр 10-р сарын 18–аас мөрдөгдөж эхлэх юм. Америкийн албаныхан татварын нэмэгдэлд хамрагдаж байгаа Европын бүх бараа бүтээгдэхүүний жагсаалтыг  гаргажээ.  Эдгээр  бүтээгдэхүүний ихэнх нь Франц, Герман болон Их Британиас Америк уруу экспортлогддог юм байна.

Харин үүний хариуд Европын холбоо Америкаас Европын зах зээлд нийлүүлдэг бараа бүтээгдэхүүнүүд нэмэлт татвар оногдуулахаар  Дэлхийн Худалдааны байгууллагад саналаа хүргүүлээд байна. Европын комисс 20 тэрбум америк долларын нэмэлт татварыг Америкийн бараа бүтээгдэхүүнүүдэд оногдуулах санал гаргажээ. Дэлхийн Худалдааны байгууллага Европын Комиссын саналыг нягтлан үзэж, ирэх жил энэ асуудлаар шийдвэр гаргана. Европын холбоо болон Америкийн хоорондох энэ худалдааны маргаан 2004 оноос эхэлсэн юм байна. Тодруулбал, 2004 онд  Европын холбоо ЭЙРБУС гэх агаарын тээврийн компаниуд хөнгөлөлттэй зээл буюу татаасыг өгч байна гэж АНУ-ын зүгээс буруутгаж байсан юм.  

Европын орнуудаас ЭЙРБУСД өгч байгаа энэ татаас нь Америкийн Бионг компанийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна гэж Вашингтоны зүгээс гомдол гаргасан юм. Үүгээр АНУ Европын орнуудаас Америкийн зах зээлд нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүнүүдэд 11 тэрбум америк долларын нэмэлт татварыг оногдуулах саналаа Дэлхийн Худалдааны Байгууллагад хүргүүлээд байжээ. Харин Дэлхийн Худалдааны байгууллага 11 тэрбум америк долларын нэмэлт татвар оногдуулах саналын үнийн дүнг буулгаж, АНУ 7.5 тэрбум америк долларын нэмэлт Европын бараа бүтээгдэхүүнд оногдуулж болно гэсэн шийдвэр гарсан байна. Дэлхийн худалдааны байгууллагын түүхэнд ийм өндөр үнийн дүнтэй татварын асуудал өмнө нь яригдаж байгаагүй гэдгийг олон улсын зарим хэвлэлд онцолсон байна. Сонирхуулахад, Цагаан ордны тэргүүн Дональд Трамп Европын автомашинуудын татварыг мөн л нэмэгдүүлэхээр  төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл гарчээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй