БНХАУ-ыг дэмжихээ Ким Жөн Ун мэдэгджээ

2019-10-01

ПЁНЬЯН. /КСNA/. БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан тус улсын дарга Си Жиньпинд баяр хүргэсэн цахилгаандаа Хятадын удирдлага, ард түмнийг бүрэн дэмжихээ БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун мэдэгдсэн байна.

“Манай нам, Засгийн газар, ард  түмэн улс орныхоо тогтвортой байдал, ашиг сонирхлыг хамгаалахын төлөө тэмцэж, тогтвортой хөгжилд хүрэхэд нь Хятадын нам, Засгийн газар, ард түмнийг бүрэн дэмжих бөгөөд социализмыг хамгаалах, алдаршуулах замд бид тэднийг үргэлж дэмжих болно” хэмээн Ким Жөн Ун баяр хүргэсэн цахилгаандаа онцлон тэмдэглэжээ.

БНАСАУ, БНХАУ-ын удирдагчдын хувийн харилцаа холбоо 2018 хавраас идэвхтэй сэргэж эхэлсэн юм. Энэ үеэс хойш БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй Бээжин хотод 4 удаа уулзсан юм. Өнгөрсөн 6 дугаар сард Си Жиньпин Пёньянд хүрэлцэн ирж, хоёр улсын удирдагчид яриа хэлэлцээ хийсний дүнд талууд хоёр улсын харилцааны гэрэлт ирээдүйн төлөө  хамтран ажиллахаар тохиролцсон юм.   

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Б.Лхагважав: Айл өрх бүрийг орон сууцжуулна гэдэг хий хоосон амлалт
Б.Пүрэвдагва: The beginning of Fall тоглолтын орлого хөгжлийн бэрхшээлтэй болон шилдэг оюутнуудад тэтгэлэг болж очно
"Арсенал" хожигдож, тавдугаар байртаа үлдлээ
Баянхошуунд агаар цэвэр гарчээ
Баячуудын тоогоор Хятад улс анх удаа АНУ-ыг гүйцэж түрүүлжээ
Хоёрдугаар шатанд 57 гишүүний дэмжлэг авсан 35 заалт хөндөгдөхгүй
Аварга Н.Батсуурь дэлхийн аварга болов
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
АНУ Европт дайн хийнэ
Египет улс эртний 30 мумиг шинээр илрүүлснээ танилцуулжээ
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн өдөрт зориулсан хөтөлбөр
Америкчууд Сирийн хойд хэсгээс цэргүүдээ татлаа
ОХУ: Хулгайн контенттой тэмцэхэд хараахан бэлэн болоогүй байна гэв
Дэлхийн интернэтийн VI хурал эхлэв
Алтны уурхайн хаягдал усны далан сэтэрч, 15 хүн амь үрэгджээ
НҮБ-ын өдрийг тэмдэглэв
Буланд "морь хар", 200 төгрөгөө хэмнэ
Тапан Мишра: Малчин охины мөрөөдөл намайг Монголруу хөтөлсөн
Сингапур улс өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлсэн шалтгаан
Террористуудын эсрэг ажиллагааны талаар мэдээлэв