2019-09-10
Италийн Венец хотын мэр Луижи Бруньяро нь гадаа тамхи татахыг хориглох санал гаргаад, санаачилгаа жуулчдын очих хамгийн дуртай хоёр газраас эхлүүлж магадгүй тухайгаа сэтгүүлчдэд ярьжээ. Венецийн мэр нь Токиод айлчлах үеэрээ Гудамж, талбай зэрэг олон нийтийн газар тамхи ил татахыг хориглодог болохыг хараад ийм санаа гаргасан юм байна. Эхний ээлжид Риальто ба Сан-Марко гэсэн гүүрнүүдийн орчим ил тамхи татахыг хориглож магадгүй аж. Одоогоор хотын мэргэжилтнүүд "smoke-free" бүсийг байгуулахтай холбоотой боломжийг судалж байгаа юм байна. Мэр нь "Гэхдээ Японд тамхи татахад зориулагдсан хаалттай байгууламжууд ажилладаг бол бид тийм зүйл байгуулах боломжгүй. Тамхи татахыг хориглох нь хэн нэгний эрхийг зөрчиж, хот хор хүргэх эсэх талаар баттай судалж мэдэх ёстой" гэжээ.
Тамхийг хориглож магадгүй дүүргүүдийн оршин суугчид мэрийн саналыг нааштай хүлээж авсан байна. Иймд судалгааны хариу нааштай гарвал ил задгай газар тамхи татахыг хориглох хуулийг ойрын үед баталж магадгүй. Үүний тулд хотын мэр захирамж гаргахад л хангалттай юм байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд