Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд 200 хүүхдийн шинэ цэцэрлэг нээгдлээ

2019-09-10

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын санаачлагаар БЗД-ийн хоёрдугаар  хороонд 200 ортой шинэ цэцэрлэгийг Улсын тэргүүний 22 дугаар  цэцэрлэгийн салбар болгон ажиллуулж эхэллээ.

Ингэснээр 22 дугаар цэцэрлэг нь гурван байранд  нийт 21 бүлэг, 956 хүүхэд, 83 багш ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа юм.

Шинэхэн цэцэрлэгийн нээлтэд УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол оролцож үг хэлэхдээ “200 хүүхэд гэрийнхээ ойр цэцэрлэгт явах болсонд баярлан догдолж байна” хэмээв. 17 мянга орчим иргэнтэй тус хороо цэцэрлэгийн насны 1300, сургуулийн насны 2000 гаруй хүүхэдтэй ч төрийн өмчийн сургууль, цэцэрлэггүй өдийг хүрч, тэндэхийн хүүхдүүд   өөр хороодын сургууль, цэцэрлэгт автобус унаа дамжин очиж суралцдаг байжээ.

2019 оны  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль баригдаж эхлэх ёстой ч одоогоор  газар чөлөөлөлтийн ажил л явагдаж байгаа аж. Нийт 32 айл газраа чөлөөлөхөөс хэрэгжилт нь 60 орчим хувьтай яваа тухай  нийслэлийн газрын албанаас танилцуулжээ.

Сургуулиа  бариулах, төсвийг нь татуулахгүй байхад иргэд ч анхаарах хэрэгтэйг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тойргийнхондоо захив. Мөн олон улсын санхүүжилтээр энэ хороонд дахин шинээр 160 ортой цэцэрлэг барихаар шийдвэрлүүлснээ дуулгасан. Уг цэцэрлэгийн газрыг бүрэн чөлөөлжээ.

Улсын тэргүүний 22 дугаар  цэцэрлэгийн хувьд хэд хэдэн онцлогтой.

Тухайлбал,

  • Багш нарын ажлын үнэлгээг бүтээлч бодитой үнэлэх үүднээс “Багшийн бүтээлийн санг”-ийн үнэлгээг нэвтрүүлж үнэлгээний нэг хэлбэр болгосон нь амжилтанд хүрч байна.
  • Тус цэцэрлэг нь Нийслэл, дүүргийн хэмжээнд төрийн өмчийн цэцэрлэгүүдээс хамгийн анхны бие даасан вэб сайттай цэцэрлэг юм. Хэрэглэгчдэд үйлчилгээг ил тод, нээлттэй, хүртээмжтэй, шуурхай хүргэх хамгийн оновчтой шийдлийг тодорхойлоход kids22. mn сайтын зорилго оршиж байгаа юм.
  • Японы хүүхдийг ивээх сангийн “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг” төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
  • Азийн сангийн дэмжлэгтэй сайн засаглалыг дэмжигч нийгмийн үйлчилгээний төрийн бус сүлжээ байгууллагуудтай /Эмэгтэй удирдагч сан, “МОНЭС” хамтран “Үйлчилгээгээ өөрсдөө хяная” төслийг амжилттай хэрэгжүүлж цэцэрлэгийн сайн засаглалыг хөгжүүлэгч загвар цэцэрлэг болов.
  • “Хүүхэд бүрийн ахицын үнэлгээний тайлан “ цахим программыг улсын хэмжээнд анхлан санаачилсан. /2013-2018/
  • Үндэсний соёл, ёс уламжлалаа дээдэлдэг Ухаалаг Монгол хүүхдийг бэлтгэх зорилгоор 2011 оноос эхлэн “Монгол дархлаа” төсөлт ажлыг санаачлан хэрэгжүүлж байна.
  • 2012 оноос эхлэн жил бүр дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран шилдэг судлаач багш нарыг тодруулах, судлаачдын тоог нэмэгдүүлэх, багш нарын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний шилдэг илтгэл шалгаруулах уралдааныг зохион байгуулж ном товхимол болгон сайн туршлагыг түгээн дэлгэрүүлдэг болов.
  • 2014 онд “Нийслэлийн тэргүүний цэцэрлэг”-ээр шалгарав.
  • 2015 онд “Улсын тэргүүний цэцэрлэг”-ээр шалгарав.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй