2019-09-04
Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан байлдагч А өнгөрсөн нэгдүгээр сард амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Тодруулбал, Эрдэнэт хотоос тус ангид татагдсан 19 настай байлдагч А нь биендээ их хэмжээний хөхөрч няцарсан сорвитой амиа алдсан байдаг.
Түүний нас барсан шалтгаан, гэм буруутныг тогтоох шүүх хурал өнгөрсөн сарын 28-ны өдөр товлогдсон ч холбогдогч нарын хүсэлтээр хойшилсон бөгөөд хурал маргааш буюу энэ сарын 5-нд болохоор тов гарчээ.
Энэ хэрэгт холбогдуулан гурван хүнийг шалгаж байна. Тодруулбал, тус ангид мото буудлагын бателионы танкын ротын захирагч Э, мөн мото буудлагын бателионы танкын ротын нэгдүгээр салааны механик жолооч Б, 336-р ангийн салаан захирагч Б нарыг холбогдуулан шүүх юм. Тэд 24-31 насны залуус аж.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд