Улсын төсвийн 1.8 тэрбумын хөрөнгө оруулалтаар баригдсан цэцэрлэг ашиглалтад орж амжаагүй байхдаа НУРЖЭЭ

2019-06-26

Сургууль, цэцэрлэгийн орчин дахь аюулгүй байдал өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлын нэг болсон. Учир нь сургууль, цэцэрлэг бол онцгой байгууллага. Тэнд Монголын ирээдүй болсон мянга мянган хүүхэд сурч боловсорч буй. Тиймээс хүүхдүүд өдрийн ихэнх цагийг өнгөрөөдөг, нийтээрээ сурч боловсордог сургууль, цэцэрлэгийн барилгын аюулгүй байдлыг чухалчлах нь зүйн хэрэг. 

Гадны туршлагаас харахад сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг үндсэн зориулалтаас нь гадна онцгой байдлын үед ашигладаг байхаар төлөвлөж барьдаг. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан чанартай барилга барьдаг гэсэн үг.

Гэтэл манайх эсрэгээрээ Мэргэжлийн хяналтын байгууллагаас газар хөдлөлтөд тэсвэргүй гэж дүгнэлт гаргасан сургууль, цэцэрлэгийн барилгын тоо Монгол Улсын хэмжээнд 500 давчихсан гэдгийг аль хэдийнэ зарлачихсан. Дээрээс нь шинээр баригдаж байгаа сургууль, цэцэрлэгийн барилгууд нь чанаргүй. 

Хамгийн сүүлийн жишээ дурдахад, Энэ оны наймдугаар сард ашиглалтад орж хүүхдүүдээ хүлээж авах ёстой байсан цэцэрлэг ашиглалтад орохоосоо өмнө нурсан тохиолдол гарсан. Тодруулбал, Өлзийт хороололд баригдаж байсан 250 хүүхдийн багтаамжтай 165 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил улсын төсвийн 1.8 тэрбумын хөрөнгө оруулалттайгаар өмнөх оны зургадугаар сард эхэлсэн ч баригдаж амжилгүй нуржээ.

Сонгон шалгаруулалтад найман компани оролцсоноос “Хангайн Хятруун” компани шалгаран барилгын ажлыг эхлүүлсэн байна.

Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тодруулахад, "НМХГ-аас БСШУСЯ-ны захиалгаар баригдаж буй ХУД-ийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллын 165 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл, чанар аюулгүй байдалд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-ний өдөр хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Шалгалтаар, Барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ барилгын баримт бичгийн бүрдэл дутуу, цутгамал төмөр бетон хучилт, дам нуруунуудыг рамын ригель, баганатай хамт нэгэн зэрэг тасралтгүй цутгахдаа багануудын орой хэсэгт ажлын арматурууд хомутын хамт ил гарсан зэрэг нь зөвшөөрөгдөх алдаанаас хэтэрсэн, технологийн алдаа, гажиг согогтой, дам нуруунуудын хамгаалалтын үе алдагдсан, каркасын ажлыг норм дүрмын дагуу гүйцэтгээгүй, зураг төсөл зөрчсөн зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн. Тиймээс, улсын байцаагчийн актаар барилга угсралтыг зогсоож, “Зөрчлийн тухай” хуулийн дагуу торгуулийн арга хэмжээг авч, барагдуулсан. Мөн БСШУСЯ, НХОГ, Барилга хөгжлийн төвийн холбогдох албаныханд тус барилгын талаар товч танилцуулга хийж мэдэгдсэн.  Үүний дагуу БСШУСЯ-ны 2019 оны зургадугаар сарын 11-ний өдрийн албан бичгээр угсралтын ажлыг “Хангайн Хятруун” ХХК-аар үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхээр хүсэлт ирүүлсэн тул гүйцэтгэлийн хяналтыг хийж, улсын байцаагчийн “Актын үйлчлэлийг дуусгавар болгох тухай” акт гаргаж хүчитгэл бэхэлгээний ажлыг эхлүүлсэн байгаа" гэв.

Харин 165 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Я.Энхтуул энэ талаар “165 дугаар цэцэрлэгийн өргөтгөл хугацаандаа амжиж ашиглалтад орсон бол Өлзийт хорооллын бүх хүүхдүүд цэцэрлэгтэй болох боломжтой байлаа. Гэтэл хариуцлагагүй барилгын компанийн буруугаас болоод хугацаандаа ашиглалтад орж амжихааргүй болчихлоо. Биднийг анх барилгын үйл явцтай танилцахад гол багана нь хөндий, арматур нь ил гараад ирсэн, ихэнх хана, шал нь цууралт өгсөн байдалтай байхаар нь мэргэжлийн хяналт руу яаралтай бичиг явуулсан юм. Түүний дагуу мэргэжлийн хяналт ирж газар дээр нь нөхцөл байдалтай танилцан акт гаргасан. Одоо нэгэнт 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд барьчихсан болохоор нураана гэж байхгүй харин хүчитгэх буюу энэ дээр нь л дахин сайжруулан, чанаржуулан барих байх гэсэн. Гэтэл мэргэжлийн хяналтын байцаагчид ирээд ханыг нь хөнгөхөн цохиход хана нь нураад уначихсан” гэжээ.

Анхнаасаа буруу, чанаргүй баригдаж, барилгын ажил нь талдаа ч ороогүй нурж байгаа барилгыг нураахгүйгээр хүчитгэх нь түмний олон хүүхдийн амь нас эрүүл мэндэд аюулгүй байх баталгаа хэр байдаг юм бол доо гэж бодох төдий л айдас төрж байгааг нуух юун. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Тарваган тахлын эсрэг дархлаажуулалт ирэх долоо хоногт орон даяар эхэлнэ
ЗГ: Хөх хот дахь Ерөнхий консулыг эгүүлэн татлаа
NASA-гийн судлах дараагийн сансрын биет нь Санчир гарагийн дагуул Титан байна
“Их 20”-ийн уулзалтын гол дүрүүд
Хөшигийн хөндийн нисэх буудлын менежментийн төслийг Монгол, Японы хамтарсан компани концессоор хэрэгжүүлэхээр боллоо
З.Орхонсүрэн: Цаг алдсаны улмаас хутгалуулсан иргэн цус алдаж, ухаан балартсан байсан
Хүүхдэд өгч болохгүй хориотой эмийн жагсаалт
Залуусыг буруу зүйлд уриалж буй шинэ цагийн ХИП ХОП
Үсчин, гоо сайхны газрууд хэрэглэсэн багажаа халдваргүйжүүлдэггүй зөрчил нийтлэг илэрчээ
Мадурогийн амийг хорлох хуйвалдааныг илрүүлснээ Венесуэлийн засгийн газар зарлажээ
Европ тивд хагас тонн жинтэй шувуу хүмүүстэй зэрэгцэн амьдарч байсныг эрдэмтэд баталжээ
Ж.Ганхуяг: Гарцын тэмдэглэгээг тодотгохын тулд шар хаалгануудыг байрлуулсан
Монголд хар тамхи байнга хэрэглэдэг 708 хүн байна
Наадмын түүхийг гажуудуулсан алдас буюу баримтат үнэн оршвой
Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болов
Европын амьтны хүрээлэнгүүдэд төрсөн хирснүүдийг Руанда руу шилжүүлжээ
Виктория Бекхэм нууцаа ”задаллаа”
"Ираны эсрэг АНУ-ын хоригууд бол эдийн засгийн терроризм"
Улсын төсвийн 1.8 тэрбумын хөрөнгө оруулалтаар баригдсан цэцэрлэг ашиглалтад орж амжаагүй байхдаа НУРЖЭЭ
Зимбабве улс зэрлэг заан экспортлох хүсэлтэй байна