Зимбабве улс зэрлэг заан экспортлох хүсэлтэй байна

2019-06-26

Зэрлэг зааны сүргийн тоо толгой нь хэт нэмэгдэж, хүн амтай нь газар нутаг булаацалдах болсон тул Зимбабве улс худалдаж авах хүсэлтэй аль ч улсад энэхүү аварга амьтныг зарах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Африкийн Холбоо, НҮБ-аас зохион байгуулсан байгаль хамгаалах чуулганы төгсгөлд Зимбабве улсын ерөнхийлөгч Эммерсон Мнангагва тус улсын 84,000 орчим тоо толгойтой заан сүргийг 50,000 болгон бууруулах хүсэлтэйгээ мэдэгдсэн байна.

“Жишээ нь манай умард хөршийн ахан дүүс маань байгалиа устгаж сүйтгэсэн байгаа. Тэдэнд бид заан зарах, зарим хэсгийг нь хандивлах хүсэлтэй байна” гэж тэр ярьжээ.

Ингэхдээ тэр олон жил иргэний дайны хөлд нэрвэгдсэн Ангол улсыг хэлсэн байна. Ангол улс иргэний дайны үеэр газарт булсан минануудыг цэвэрлэж дуусаад зэрлэг зааныг дахин нутагшуулахаар бэлдэж байгаа юм.

Олон төрлийн зэрлэг амьтад газрын минаны аюулаас дайжиж, энэ улсын байгалийн тогтолцоо алдагдаад байгаа.

Тавдугаар сард Зимбабве улс нийт 90 гаруй зааныг Хятад, АНЭУ улсуудад $2.7 саяар зарсан байна.

Заан зарж олсон мөнгийг байгаль хамгаалах үйлсэд зарцуулахаа тухайн үед эрх баригчид амлаж байжээ.

Мнангагва бас зааны соёоны худалдаанд тавьсан олон улсын хоригийг цуцлахыг уриалсан байна. Тус улсад одоо нийт $600 саяар үнэлэгдэх хэмжээтэй зааны соёо, хирсний эвэр хуримтлагдаад байгаа ажээ.

Зимбабвегийн хөрш Ботсвана, Намиби, Замби, Өмнөд Африк улсууд мөн хоригийг цуцлахыг хүсэж байгаа.

Эдгээр улсуудад дэлхийн заан сүргийн талаас илүү хувь нь амьдардаг бөгөөд зааны соёоны олон сая ам.долларын нөөцтэй болоод байгаа. Уг баялгаа мөнгө болгож, байгаль хамгаалах үйлсэд зарцуулах сонирхлоо тэд сүүлийн үед илэрхийлэх болсон юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Төв зам долоо хоног түгжирнэ
Эрүүл мэндийн салбар түргэн тусламжийн онгоцтой болно
Төрийн албан хаагчдад архигүй шинэ жил тэмдэглэхийг уриалжээ
Нимбэгний ач тус
2024 оны дэлхийн залуучуудын өвлийн олимпын наадам БНСУ-д болно
Хятад иргэд хилээр дахин орж ирэхгүй учраас хасалт хийлгэхээр авчирсан гэжээ
Цагаан баавгай Оросын тосгонд орж иржээ
Улаанбаатарт 7 хэм хүйтэн байна
Хий дамжуулах хоолойг Монголоор дайруулахаар тохиролцсон байна
“Train to Busan 2” буюу “Peninsula” кино ирэх онд нээлтээ хийнэ
Хойд туйлд болох нохой чарганы аялалд Монголын хоёр иргэн оролцоно
Сайжруулсан шахмал түлшнээс гарсан үнсийг дахин боловсруулж байна
10-12 насны таван хүүхэд машин жолоодчихсон хотын төвийн хөдөлгөөнд оролцож яваад баригдлаа
НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд олгохоор болжээ
Томуугаар өвчилсөн хүүхдэд гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авах вэ?
Төмөр зэвсгийн түрүү үеийн дурсгалуудыг худалдахыг завджээ
Зөвшөөрөлгүй газарт машин борлуулдаг зөрчил буурахгүй байна
Нугардаг дэлгэцтэй гар утас
Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
"Өвлийн идэш" махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдах гэж байна.