О.Дөлгөөнд тусалцгаая

2019-06-24

О.Дөлгөөнд тусалцгаая

Элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор АНУ-ын Калифорниагийн дэргэдэх их сургуульд хэвтэн эмчлүүлж байгаа О.Дөлгөөний биеийн байдал хүнд байна. Тэрбээр NBA-ын финалын тоглолтыг үзэхээр зургадугаар сарын 12-ны өдөр АНУ-ыг зорьсон юм. Гэвч маш хүнд хэлбэрийн элэгний Б вирус авч улмаар элэгний дутмагшил буюу элэгний комд орж биеийн байдал нь хүнд байна. О.Дөлгөөнөөг аврах ганц боломж нь элэг шилжүүлэн суулгах арга байгааг мэргэжилтэнүүд хэлжээ. Түүний хувьд АНУ-д очсон хойноо салхин цэцгийн халдвар авсан учир дотор эрхтнүүд нь эхнээсээ ажиллагаагүй болж одоогоор бөөрний үйл ажиллагааг дэмжих аппаратанд ороод байна.

АНУ-д донор шаардлагатай өвчтөний жагсаалтад орсон ч одоогоор хэзээ донор олдох нь тодорхой бус байна. Түүний гэр бүлээс донор болох хүсэлт гаргасан ч АНУ-ын хуулиар амьд хүнээс донор авахгүй гэсэн хариуг өгчээ.

О.Дөлгөөн 2019 оны оюутны лигийн аваргын шагнал болох NBA-н финалын тоглолтыг үзэхээр АНУ-ыг зорьсон ч биеийн байдал нь гэнэт муудаж, хүнд хэлбэрт ороод байна.

2018-2019 оны сагсан бөмбөгийн оюутны лигийн тэмцээнд эрэгтэй 40 баг өрсөлдөж, “Этүгэн Ирвэсүүд” баг аваргын алтан медалийг хүртсэн. Тус багийн тоглогч О.Дөлгөөн финалын үнэ цэнэтэй тоглогч болж, NBA-ийн тоглолтыг үзэх эрхтэй болсон юм.

2018 оны Дээд лигийн плей-оффт “Хас” –“Этүгэн” багууд таарч цувралын дөрөв дэх тоглолт болсон. Уг тоглолтод “Хас” хожиж цааш өрсөлдөх эрхээ авсан ч О.Дөлгөөн их тааруу тоглож байснаа тухайн үед хуучилж байв. Гэхдээ тэр энэ жил оюутны лигийн шилдэг нь болсон.#Pray4Dulguun

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого өмнөх улирлаас 6.6 хувиар өслөө
Үндсэн хуулийн цэц хуралдана
Энэ жилийн хамгийн үнэтэй 10 автомашины брэнд
Б.Хурц нарын есөн хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болно
Д.Нямхүү: Дахин хоёр хүн эмчилэгдэж, ХӨСҮТ-ээс гарлаа
Баянзүрх дүүрэгт МАН-аас рейтинг өндөртэй улстөрчид үзэх нь
Хулгайлсан автомашиныхаа арлын дугаарыг өөрчлөн зарж борлуулах гэж байсныг илрүүллээ
Хотын төвийн авто зогсоолуудыг нэгдсэн менежментэд оруулж эхэллээ
Алтанбулаг боомтоор орж ирсэн 205 иргэнийг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлажээ
Улаанбаатар хотод эм, эмнэлэгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулна
Узбекистанд их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр зохион байгуулна
Шүүх Э.Оюунболд аваргын нэхэмжлэлийг хэрхэн шийдэх вэ?
БНХАУ-ын пуужин Атлантын далайд унаж дэлбэрчээ
Хахууль авсан хэрэгт холбогдсон шүүгчдийн гэм буруутай, эсэхийг хэлэлцэж эхэллээ
Сонгуулийн маргааш л бут үсрэх Ардчилсан намын түр эвлэрэл
COVID-19: Халдварласан хүний тоо 4,525,000 давж, 303,371 хүн нас баржээ
Хамгийн олон хууль санаачилж батлуулсан гишүүд
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ авах сүүлийн хугацаа энэ сарын 19
Хэнтий аймагт орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлана
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!