Хар тамхи хилээр нэвтрүүлэх оролдлогын 69 хувьд нь илгээмж ашиглажээ

2019-06-20

Шуудан илгээмж ашиглан хар тамхи мансууруулах бодисыг хилээр нэвтрүүлэх оролдлого өнгөрсөн оноос илэрч эхэлсэн. 2019 оны эхний хагас жилийн байдлаар мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр, хууль бусаар нэвтрүүлсэн 16 гэмт хэргийн 11 нь буюу 68,7 хувь нь шуудан илгээмж ашиглан үйлдсэн байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Олон улсын шуудан илгээмж ашиглан хил нэвтрүүлэх гэсэн оролдлого нь Испани улсаас 3, ХБНГУ-аас 2, Нидерландаас 2, АНУ-аас 2, Тайланд, ИХ Британиас тус бүр 1 хэрэг бүртгэгдсэн. Нийт:

  • 718.9 гр “мөс” гэх нэршилтэй сентитек бодис,
  • 30.5 гр каннабис,
  • 3.028 кг гашиш,
  • 30 гр каннабисийн тос
  • 13 ширхэг LCT
  • 115 ширхэг экстази гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисуудыг хураан авжээ. Эдгээр мансууруулах бодисын Монгол улс дахь зах зээлийн нийт үнэлгээ нь 968 сая төгрөг болж байгаа аж.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга Ж.Эрдэнэболд “Олон улсын шуудан илгээмж ашиглан хар тамхи нэвтрүүлэх оролдлого нь Монгол Улс руу хар тамхи илгээдэг нэгэн төрлийн урсгал гарч ирэх эрсдэл дагуулж байна. Иймээс ЦЕГ болон ГЕГ-аас хар тамхитай тэмцэх ажлыг эрчимжүүлж, гаалийн ажилчдыг мэргэшүүлнэ” хэмээн ярив.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Мал төхөөрөх газар, мах боловсруулах үйлдвэрүүдэд зөрчлийн хэрэг нээлээ
Ноён долларын ханш дөрвөн төгрөгөөр буурчээ
Чөлөөт бөхийн ДАШТ: Г.Мандахнаран эхний барилдаандаа ялагдлаа
Спортын түүхэн дэх хамгийн эмгэнэлтэй 10 явдал
Монголчууд монголдоо учраа олдоггүй хэрнээ гадагшаа яваад хаа ч учраа олчихдог
Р.Болормаа: Чанаргүй зам барьдаг компаниудад эрх олгосон хүмүүст хариуцлага тооцъё
Гэрээрээ ажиллагсад ба жаргалтай гэр бүл
Афганистанд дахин халдлага болжээ
Өнөөдрөөс 5 буудлаас 7 буудал хүртэлх авто замын хөдөлгөөнийг хаана
Э.Цэндбаатар өнөөдөр мөнгөн медалийн төлөө тулалдана
Нэгдүгээр үед АНУ, хоёрдугаар үед Хятад ялна
Либерийн сургуульд гал гарсны улмаас 26 хүүхэд амиа алджээ
50 cent, Алла Пугачева нар хамтарсан уран бүтээлээ толилуулжээ
Солонгос, Хонгконг, Казахстан, Буриад дахь тэмцэл хөдөлгөөнүүд
Б.Мандухай: “Comedylab”-ын Д.Амартүвшин бусдыг хорт муу зуршил руу уруу татаж, уриалж болохгүй
Дуучин Б.Амархүү хар тамхи хэрэглэж байгаад баривчлагдлаа
Эмэгтэй хүний цогцос олдсон хэрэгт холбогдуулж хоёр хүнийг баривчилжээ
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд ямар өөрчлөлт оров
ТАНИЛЦ: Тусгай хамгаалалтад орох есөн газар
Үүнээс хойш, түүнээс цааш зээл авбал үйлдвэр, үйлчилгээний салбарт зориулдаг байя