Хонгконгчуудын эсэргүүцэл: Хятад савраа тат

2019-06-13

Хонгконгчуудын эсэргүүцэл: Хятад савраа тат

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс, Азийн санхүүгийн төв болох Хонконгийн Засгийн газар  Хятадад ялтан шилжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаа билээ. Тэгвэл үүнийг эсэргүүцсэн Хонгконгийн иргэд Даваа гаригаас /2019.06.10/ эхлэн жагсаж, уг жагсаал цуглаанд ойролцоогоор нэг сая гаруй хүн оролцжээ. Энэ нь Хонгконгчуудын долоон хүн тутмын нэг нь жагсаалд оролцож байна гэсэн үг юм. Гэсэн хэдий ч цагдаагийн байгууллагаас жагсагчдын тоог дарж 240 мянган хүн оролцсон хэмээн мэдэгдээд байгаа.

 

"Нэг улс- хоёр систем" нэрийн дор өөртөө засах ихээхэн хэмжээний эрх эдэлдэг Хонконг нь Хятад улстай ялтан шилжүүлэн өгөх тухай гэрээ байгуулаагүй. Хонгконгийн эрх баригчдын тухайд Хятадын талын байр суурийг дагаж байгаа бол сөрөг хүчин уг хуулийн төслийг хэлэлцэхээс татгалзаж байгаа. Олон зуун мянган иргэд энэхүү хуулийн төслийг эсэргүүцэн жагсаж байгаа ба хэрэв дээрх хууль хэрэгжээд эхэлбэл зөвхөн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд төдийгүй эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн, хүний эрхийг хамгаалсан энгийн гэмгүй хүмүүс ч Хятадын бодлогын бай болохыг үгүйсгэхгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байгаа юм.

Зарим шинжээчид Хятадад ялтан шилжүүлэх энэхүү хууль нь БНХАУ-ын Коммунист намын үзэл бодлоор Хонконгийн жирийн иргэн хэнийг ч гэсэн ялтан болгож, хүссэнээрээ хууль, хүний эрхээс гадуур шүүх эрх мэдлийг олгоно гэж үзэж байна. Энэ нь автономит эрх бүхий Хонгконгийн улс төр, бизнес, нийгэм, хэвлэл мэдээлэл болон ардчиллын төлөө зүтгэлтнүүдэд нэн халгаатай асуудал бөгөөд хэрвээ энэ хууль батлагдвал Хонконгийн ардчилал, тусгаар тогтнох үйл явцад маш том аюул учирна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

 

Мөн жагсагчид Хятадын бодлогыг дэмжиж буй эрх баригч, Засгийн газрын тэргүүн Керри Ламыг огцрохыг шаарджээ. Харин тэрбээр хуулийн шинэ өөрчлөлт олон нийтийн дунд янз бүрийн байр суурь үүсгэсэн гэдгийг  хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн ч эрх баригчид үзэл бодлоосоо ухрахгүй хэмээн мэдэгдсэн байна. Үүнээс гадна олон мянган хүн дээрх хуулийг эсэргүүцэн жагссан ч 300 гаруй бүлэг, байгууллагууд Хятадтай ялтан шилжүүлэх механизмыг зохицуулсан хуулийн төслийг дэмжин захидал илгээсэн хэмээн онцолж, албан тушаалаасаа огцрох бодолгүй байгаагаа ч илэрхийлсэн байна.

 

“Ялтан шилжүүлэх хуулийг эсэргүүцэж байна”, “Хонгконг бууж өгөхгүй”, “Хонгконг бол Хятад биш” гэх зэрэг уриа лоозон барьсан нэг сая иргэний жагсаал цуглаан нь 1997 онд Хонконгийг Эх газрын Хятадад буцаан өгснөөс хойших хамгийн олон хүн оролцсон жагсаал болж байна. Хонконгийн хууль тогтоох зөвлөл өчигдөр /2019.06.12/ шинэ хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах ёстой байсан ч эсэргүүцлийн жагсаалаас болж түр хойшлуулжээ. Гэхдээ энэ сарын 20-ны өдөр гэхэд эцсийн хэлэлцүүлгийг явуулж хуулийн төслийг батлахаар зэхэж байгаа юм.

Олон зуун мянган залуус голдуу иргэд ялтан шилжүүлэх хуулийг эсэргүүцэн Хонгконгийн төв Виктория цэнгэлдэх хүрээлэнг дүүргэж, гурван километр орчим урт цуваа үүсгэн жагссан юм.

“Хятад улс Хонгконгчуудын эрх чөлөөг бага багаар хумсалсаар байна. Хятадын коммунист бодлого Хонгконгоос савраа тат” хэмээн жагсагчид хашгирч байв.

Жагсаал цуглаан одоо ч намжаагүй байгаа ба тэдэн дээр 100 гаруй бизнесийн байгууллага, 4,000 гаруй багш эрх чөлөөний төлөө жагсаалд нэгдэн ажил хаях, үйл ажиллагаагаа зогсоож тэмцэнэ гэдгээ мэдэгдээд байна. Жагсаал цуглаан эхэндээ тайван байсан ч сүүлдээ жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж, долоон хүнийг баривчилж, олон иргэд гэмтэж бэртэн, цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, резинэн бороохой зэргийг ашиглан жагсаалыг тараахыг оролдож байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй