2019-06-11
БНХАУ-ын виз мэдүүлэхээр хандах иргэдийн ачаалал жил бүрийн 7-9 дүгээр сард огцом өсөж, урт дараалал үүсгэдэг учир ЭСЯ-нд цаг олгох шинэ журамд шилжихээр болжээ.
БНХАУ-ын ЭСЯ-наас 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Мягмар гараг бүрийн 9:30-12:00 цагийн хооронд виз мэдүүлэх болон баримт бичиг баталгаажуулах иргэдийн баримт бичгийг урьдчилан шалгаж, бүрэн байгаа тохиолдолд виз болон баталгаажуулах материалаа мэдүүлэх цаг олгох юм.
Иймд иргэд дээрх журмыг баримтлан тус улсын ЭСЯ-нд шууд хандахын зэрэгцээ виз яаралтай гаргана, виз мэдүүлгийн цаг, дарааллын дугаар зарна гэх зэрэг хууль бус үйлдлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг Гадаад харилцааны яамны Консулын газраас зөвлөж байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд