Цагдааг хөнөөсөн хэрэгтнүүдэд 13-20 жилийн ял оноожээ

2019-06-07

Цагдааг хөнөөсөн хэрэгтнүүдэд 13-20 жилийн ял оноожээ

Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн Б.Энхбаяр, Т.Лундаа нарт холбогдох шүүх хурал 2019.06.04-нд  Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхэд болжээ. Тэднийг  бүлэглэн хүний аминд хүрсэн  гэмт буруутайд тооцон  шүүгдэгч Т.Лундаад 13 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Энхбаярт 20 жилийн  хугацаагаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэргийг эргэн сануулбал,  2018 оны аравдугаар сарын 15-ны 11.30 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, “Япон цогцолбор”-ын орчимд хоёр этгээд цагдаагийн алба хаагч Б-ийн тавьсан шаардлагыг үл биелүүлж машинаараа дайрч зугтсан байдаг. Зугтаахын өмнө автомашинаараа цагдаагийн албан хаагчийг дайрч, чиржээ. Гэмт этгээдүүдийн дээрх үйлдлээс болж, цагдаагийн албан хаагч Б нь хүнд гэмтэл авч улмаар аравдугаар сарын 16-ны өдөр тархины хүнд гэмтэл, суурь ясны бэртлийн улмаас хагалгаанд орсон.  Гэсэн ч биеийн байдал нь  дээрдэлгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Талийгаач цагдаагийн байгууллагад 22 жил ажилласан бөгөөд тэтгэвэртээ гарахаар бүх материалаа бүрдүүлээд өгсөн байсан ч ийнхүү халдлагад өртөж амиа алдсан юм. Уг хэргийг үйлдсэн этгээдүүд өмнө нь залилангийн хэргээр шалгагдаж байсан ял шийтгэл эдэлж байжээ. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Террористуудын эсрэг ажиллагааны талаар мэдээлэв
Сирид энгийн иргэд дайны хөлд ихээхэн нэрвэгджээ
Трампын захидал Эрдоганыг хилэгнүүлэв
Самсунг компани Galaxy S10-ын хурууны хээ мэдрэгчийн алдааг удахгүй засна
Автобус хүрэлцэхгүйгээс хүний амь эрсдэх нь
АТГ Сэлэнгэ аймгийн Засаг даргыг шалгаж эхэлжээ
Мексик улс мафийн гарт алагдсан 13 цагдаагаа оршуулжээ
Kпопын эргэн тойронд: Дуучин Heize Монголд
Цэрэг татлага аравдугаар сарын 18-20-нд явагдана
Ядуу орнуудад мөнгө төлж дүрвэгсдийг байршуулна
Онцгой байдлын байгууллагад нисэх нэгж байгуулах төсөл хэрэгжинэ
“THE HU” хамтлагийг 'GRAMMY AWARDS-2020' наадмын тайзан дээр дуулуулах давалгаанд нэгдээрэй
ШУУРХАЙ: Б.Амархүүд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ
Женнифер Энистон Инстаграм сүлжээг гацаажээ
Баримтаа бүртгүүлээд сугалаандаа хамрагдана уу
Сурагчдын эрхийг хамгаалахаар мэдээлэл хийсэн багшид зөрчлийн хэрэг нээжээ
980.0 мянган хүүхдэд 169.5 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ
Караокены галд өртсөн 16 хүн ГССҮТ-д эмчлүүлж байна
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Биатлоны домогт хос Хятадын шигшээг дасгалжуулж эхэллээ