2019-06-05
Ирэх 9-р сарын 7-нд Абу Даби хотноо UFC 242 тулаан зохион байгуулагдах нь тодорхой болоод байсан билээ. Тэгвэл тэрхүү үдшийн оргил тулаан хөнгөн жингийн дэлхийн шилдгүүд болох Хабиб Нурмагомедов, Дастин Пойриер нарын хооронд явагдахаар болсныг UFC-ийн ерөнхийлөгч Дана Уайт албан ёсоор зарлалаа.
Хабиб 2018 оны 10-р сард МкГрегорыг буулгаж авснаасаа хойш 9 сар тулалдах эрхээ хасуулаад байсан билээ. Тэгвэл 11 сарын дараа ийнхүү аваргын бүсээ хамгаалах тулаан хийхээр болж байна. Түүний хувьд 2012 онд UFC-ийн октагон дээр гарснаасаа хойш нэг ч ялагдал амсаагүй байгаа юм.
Харин Дастин Пойриер 2017 оны 2-р сараас хойш хийсэн зургаан тулаандаа бүгдэд нь ялалт байгуулсан. Мөн UFC 236 дээр шүүгчдийн саналаар Макс Холловэйг ялснаар хөнгөн жингийн түр бүсний эзэн болоод байгаа юм.
9 сар тулалдах эрхээ хасуулсан Хабиб нэг жилийн дотор гурван тулаан хийх хүсэлтэй байгаа гэдгээ өмнө нь илэрхийлсэн. Тиймээс түүний дараагийн өрсөлдөгч МкГрегор байх магадлал ч байгаа юм.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд