950 гаруй автобусанд статистик мэдээллүүдийг байршуулав

2019-06-03

“Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил”, Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ой угтсан ажлын хүрээнд нийслэлийн Статистикийн газраас санаачлан иргэд, хэрэглэгчдийн статистикийн боловсролыг дээшлүүлэх, албаны тоо баримт, мэдээллийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа, үйлчилгээний хүртээмжийн талаарх статистикийн тоон үзүүлэлтээр “инфографик мэдээлэл”-ийг цувралаар бэлтгэн гаргаж, нийтийн хүртээл болгож байгаа билээ.

"Инфографик мэдээлэл"-ийг нийслэлийн иргэдэд хүргэх ажлыг өргөжүүлэх, нийгмийн инновацыг хөгжүүлэх нөлөөллийн ажлын хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний 2017, 2018 оны статистикийн тоон мэдээллээр бэлтгэсэн цувралын зурагт хуудсыг эхний ээлжинд нийтийн тээврийн үйлчилгээний 950 гаруй автобусанд нааж байршуулан, зорчигчдод таниулах ажлыг зохион байгуулж байна. Статитик мэдээллийг амьдралд ойртуулах, хэрэглээнд нэвтрүүлэх энэхүү сурталчилгааны арга хэмжээг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтэс, тээвэрлэгч 19 аж ахуйн нэгж, байгууллага, Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтран зохион байгууллаа.

Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дэмжлэгтэйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дээрх инфографик мэдээллийг хэвлэлүүлж өгсөн “Улаанбаатар Смарт карт” ХХК-ны U-Money хэрэглэгчийн 40 гаруй төвүүдэд тус стикер хэвлэлийг байршуулж, иргэдэд таниулах ажил хийгдэж байна гэж нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Өнөөдрөөс хаагдах замууд
Завьт эргүүлийнхэн 4 иргэний амь насыг авран хамгааллаа
О.Дөлгөөнд тусалцгаая
Улаанбаатар хотын музейг сэргээн засварлахаар боллоо
9 сая төгрөгийн шагналын сантай Хөрсний бохирдлыг бууруулах шийдэл төсөл, бүтээлийн уралдаан зарлагдлаа
Тарваган тахал өвчний эсрэг вакцин хийнэ
Улаанбаатарын дайны хүн ам Монголд ядуу байна
Бакалаврын боловсрол эзэмшээгүй 21 иргэнийг МАГИСТР-аар төгсгөхөөр завджээ
Хар тамхи хилээр нэвтрүүлэх оролдлогын 69 хувьд нь илгээмж ашиглажээ
К-Попын шинэ гүнж
Канад улс анх удаа АНУ-аас илүү тооны цагаач хүлээн авчээ
Боолчуудын үр удамд нөхөн олговор өгөх асуудал ширүүн маргаан дэгдээв
Иран улс АНУ-ын армийн дроныг буудаж унагаснаа зарлав
Дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн 8 хувийг Монгол нийлүүлжээ
Соёлын өвөө хэрхэн хамгаалж, арчилдаг талаар БНСУ-ын мэргэжилтнүүд зөвлөж байна
Наадмаар худалдаа үйлчилгээ явуулах ААН, иргэдийн хүсэлтийг авч байна
Наргиж цэнгэж явахдаа нялх хүүхдээ битгий дагуулж яваачээ
Хүн амьдрахад тохиромжтой хоёр гараг шинээр нээжээ
"Шинэ эрин" сургууль дээр авагдаж байгаа ЭЕШ-ын тестэд алдаа гарсан уу
Б.Бат-Эрдэнэ гишүүн ёс зүйн хороог удирдана