Найрамдлын гэрээ байгуулахаас татгалзах шалтгаан юу байв?

2019-06-03

Найрамдлын гэрээ байгуулахаас татгалзах шалтгаан юу байв?

Японы Засгийн газар ирэх зургадугаар сарын 28, 29-нд Осака хотод болох “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр найрамдлын гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээр байгуулахаас татгалзах шийдвэрт хүрчээ. Энэ тухай тус улсын Засгийн газрын эх сурвалж мэдээлсэн байна.

Энэ удаагийн “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар уулзаж, найрамдлын гэрээний асуудлаар хэлэлцээр байгуулна гэж Японы тал тооцоолж байжээ. Гэвч татгалзах шийдвэр гаргаж, найрамдлын гэрээ байгуулах асуудал тодорхойгүй хугацаагаар хойшилсон нь талуудын аюулгүй байдлын асуудлаар зөвшилцөлд хүрч чадаагүйтэй холбоотой гэж зарим эх сурвалжид мэдээлсэн байна.

ЗХУ-аас Японд 1956 онд санал болгож байсан, Курилын Хабомай, Шикотан хоёр арлын гэрээг оросууд дахин санал болгоно гэж япончууд найдаж байсан нь талаар болсон учраас гэрээг хойшлуулсан байх магадлалтайг эх сурвалж мэдээлжээ.

Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр ОХУ-д айлчилж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахдаа 70 гаруй жил үргэлжилсэн Курилын арлуудын маргаантай асуудлыг хөндсөн бөгөөд ямар нэг шийдэлд хүрээгүй ч яриа хэлэлцээг цаашид үргэлжлүүлэх талаар санал нэгдээд байв. Үүний зэрэгцээ хоёр орны хооронд урт хугацаанд яригдаж байгаа энхийн хэлэлцээр байгуулах асуудал ч хэвэндээ үлдсэн билээ. Тухайн үед ОХУ-ын Ерөнхийлөгч энэ асуудлаар хоёр улсын иргэдэд нээлттэй хэлэлцэх хэрэгтэйг онцолсон байдаг.

Өнөөг хүртэл энхийн хэлэлцээр байгуулж чадаагүйн гол шалтгаан нь Зөвлөлт Холбоот Улс Дэлхийн II дайны эцэст Японтой дайн зарлаж, Курилын арлуудыг эзлэн авч, 17 мянган япон иргэнийг албадан гаргасан явдалтай холбоотой аж. 2012 оноос хойш энэ асуудлаар Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар 25 удаа уулзаж байгаа ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй өнөөдөртэй золгожээ.

ЗХУ Хабомай, Шикодан арлуудыг энхийн хэлэлцээр байгуулсны дараа Японд буцаан өгөх саналыг 1956 онд дэвшүүлжээ. Гэвч энхийн хэлэлцээр одоог хүртэл хийгдээгүй байгаа юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, ОХУ болон Япон улс харилцан шийдэлд хүрэх хэрэгтэйг онцлоод, “Бид урт хугацаанд хоёр орны харилцааг сайжруулж, шинэ түвшинд гаргахыг зорьж байна. Мэдээж хоёр улсын ард иргэд, олон нийтийн саналыг яриа хэлэлцээндээ тусгах нь зөв. Курилын арлуудын асуудлаар бид яриа хэлэлцээгээ цаашид үргэлжлүүлэхээр санал нэгдсэн” гэж мэдэгдэж байв.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Японы Гадаад хэргийн сайд Таро Коно нар өнгөрсөн тавдугаар сард Москва хотноо уулзаж, дөрвөн цаг орчим яриа хэлэлцээ хийсэн билээ. Сергей Лавров Даваа гаригт Сергей Лавров болон Таро Коно нарын Москва хотноо хийсэн уулзалт дөрвөн цаг орчим турш үргэлжилсэн.

Уулзалтын үеэр тэд хоёр улсын хооронд найрамдлын гэрээ байгуулах, тэр дундаа ОХУ-ын мэдэлд байгаа дөрвөн арлын маргааныг зохицуулах тухай асуудлаар голчлон хэлэлцсэн талаар хэвлэлүүд мэдээлж байв.

Уулзалтын дараа Японы Гадаад хэргийн сайд Таро Коно сэтгүүлчдэд Сергей Лавровтой дээрх асуудлаар нухацтай хэлэлцсэнээ мэдэгдсэн билээ.

Орос, Япон зөвшилцөлд хүрэхэд хэт хол байна

Орос, Японы харилцааны гол чухал асуудал бол дэлхийн II дайныг албан ёсоор дуусгах энх тайваны гэрээнд гарын үсэг зурахаас татгалзахад хүргэж буй дөрвөн аралтай холбоотой газар нутгийн маргаантай асуудал юм.

Олон орны судлаач, ажиглагч нар газар нутгийн маргаантай асуудал дээр хоёр талын байр суурь ямар нэгэн онцгой зөвшилцөлд хүрэхэд хэт хол байна хэмээн үзэж буй юм. Учир нь 2005 оны едүгээр сарын 27-нд Путин “Москва нь Оросын хяналтад байгаа Итуруп, Кунашир, Шикотан, Хабомай арлуудыг Японы талд найр тавин өгөх асуудлыг хэлэлцэхэд бэлэн биш байна” гэж мэдэгдсэн. Мөн Оросын телевизийн шууд нэвтрүүлэгт оролцохдоо “Курилийн эдгээр дөрвөн арал нь Оросын мэдэлд байгаа бөгөөд энэ нь олон улсын эрх зүйгээр зохицуулагдсан асуудал юм. Энэ нь дэлхийн 2-р дайны шууд үр дүн мөн бөгөөд бид энэ талаар ямар нэгэн гэрээ, хэлэлцээр хийх төлөвлөгөөгүй байна” гэж мэдэгдэж байжээ.

Тухайн үед Путины шадар туслахын “Хоёр улсын тэргүүлэгчдийн баталсан бүх хуучин бичиг, баримтуудын хүчинтэйг хүлээн зөвшөөрч байна. Иймд хуучин гэрээ, зөвшилцлүүдийг зохицуулах шинэ баримт бий болгох шаардлага алга” гэсэн тайлбар зэргээс үзвэл Оросын тал газар нутгийн маргаантай асуудалд ямар ч гэсэн буулт хийх сонирхолгүй нь харагддаг байна.

Энхтайвны түр гэрээнд гарын үсэг зурсны дараа Шикотан, Хамбомай арлуудыг буцааж өгөхөөр тохирсон заалт ЗХУ-Японы 1956 оны гэрээнд байгаа, ОХУ үүний дагуу дээрх маргаанаа шийдвэрлэхийг зорьж буйгаа ч Японы тал татгалзсаар байгаа аж. Японы талаас дөрвөн арлыг бүтнээр нь авах зорилго тавьжээ.

Үүнээс гадна Японы талаас тавьж буй нэг асуудал нь маргаантай арлуудын нэг Итруп болон маргааны субъект биш Оросын арал Уруппугийн хооронд хилийн шугам татах явдал. Ингэж чадвал үр дүнд нь маргаантай дөрвөн арал Японы газар нутагт багтах юм.

Японы талаас асуудлыг нааштай шийдвэрлэхэд дөхөм болно гэж үзэж байсан нэг зүйл нь Орост үзүүлэх эдийн засгийн тусламж, зээл, хөрөнгө оруулалт аж. Анх Япон нь дөрвөн арлаа буцааж авахаас нааш ОХУ-тай эдийн засгийн харилцаа, холбоо хөгжүүлэхгүй гэсэн байр суурьтай байсан ч 1996 оноос уг байр сууриа өөрчилжээ. Учир нь сүүлийн жилүүдийн нефтийн үнийн огцом өсөлтөөс болж ОХУ-ын эдийн засаг тодорхой хэмжээгээр өсөх болсноор Японы тал энэ байр сууриа өөрчлөхөд хүрсэн байна.

Өнөөгийн байдал

Курилын арал дээр эдүгээ ойролцоогоор 16800 хүн оршин сууж байгаа аж. Хүн амын тал хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, ядуу амьдарч буй бөгөөд загас агнуур амьжиргааных нь гол эх үүсвэр аж. Түүнээс гадна өнгөт металл, рашаан ус, төмрийн хүдэр олборлодог байна.

Эх сурвалж: Asahi Shimbun, Bloomberg

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй