Шүүхийн шийдвэрээр гурван эмэгтэйг хугацаанаас нь өмнө суллалаа

2019-05-31

Ял эдэлж буй гурван эмэгтэйг шүүхийн шийдвэрээр хугацаанаас нь өмнө суллалаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар хорих ангиас суллагдаж буй Э-тэй ярилцсан юм.

-Ял эдэлж байхдаа хүүхдээ төрүүлсэн гэж сонслоо. Хүүхэд нь гайгүй юу?

-Энд ирэхдээ жирэмсэн байсан. Одоо хүүхэд маань хоёр сартай. Эмнэлгийн тусламж шаардлагатай байгаа. Гэхдээ одоо суллагдаж байгаа болохоор алзахгүй. Хамт олон маань ч тусална гэсэн.

-Уучлаарай, ямар хэрэг үйлдээд ял сонссон юм бэ?

-Би  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  /Залилах/ гэмт хэрэг үйлдэж 1 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Хялбар аргаар мөнгө олох шуналдаа хөтлөгдөн бусдыг хохироож байсандаа маш ихээр харамсаж байна. Миний том хүүхэд одоо 4 настай. Дүү минь асарч хамгаалж байгаа. Би эрүүл мэндийн байгууллагад үйлчлэгчийн ажил хийдэг байсан. Сардаа 350,000 төгрөгийн цалинтай. Банкны зээл төлнө, нөхөр болох хүн архи ууна, намайг байнга зодож, доромжилдог байлаа. Амьдрал хүнд байсан ч буруу аргаар мөнгө олох хүсэлдээ автсандаа харамсаж байна. Бусдыг хохироож, тун ухаангүй үйлдэл хийснээ хорих байгууллагад ирээд сайн ойлгож ухаарсан. Хүүхдээ хүртэл энэ хүйтэн хананы цаана төрүүлж, давхар яллуулж яваадаа туйлын их харамсаж сууна. Манай нөхөр гэх хүн намайг хорих ял авснаас хойш сураг тасарсан.

-Суллагдаад ажилдаа орох уу?

-Хамт олон маань ажилдаа буцаж ороорой гэсэн. Хүүхдээ ч эмчлүүлж, ажлаа ч хийж, зөв амьдарна гэж бодож байна.  Ямартай ч үр хүүхдүүдийг минь бодож дахин гэмт хэрэг битгий үйлдээрэй гэж надад боломж олгон хугацаанаас өмнө сулласан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд маш их баярлалаа. Хүүхдүүдийнхээ төлөө хичээж, зөв  амьдарна.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн

хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Бакалаврын боловсрол эзэмшээгүй 21 иргэнийг МАГИСТР-аар төгсгөхөөр завджээ
Хар тамхи хилээр нэвтрүүлэх оролдлогын 69 хувьд нь илгээмж ашиглажээ
К-Попын шинэ гүнж
Канад улс анх удаа АНУ-аас илүү тооны цагаач хүлээн авчээ
Боолчуудын үр удамд нөхөн олговор өгөх асуудал ширүүн маргаан дэгдээв
Иран улс АНУ-ын армийн дроныг буудаж унагаснаа зарлав
Дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн 8 хувийг Монгол нийлүүлжээ
Соёлын өвөө хэрхэн хамгаалж, арчилдаг талаар БНСУ-ын мэргэжилтнүүд зөвлөж байна
Наадмаар худалдаа үйлчилгээ явуулах ААН, иргэдийн хүсэлтийг авч байна
Наргиж цэнгэж явахдаа нялх хүүхдээ битгий дагуулж яваачээ
Хүн амьдрахад тохиромжтой хоёр гараг шинээр нээжээ
"Шинэ эрин" сургууль дээр авагдаж байгаа ЭЕШ-ын тестэд алдаа гарсан уу
Б.Бат-Эрдэнэ гишүүн ёс зүйн хороог удирдана
Чингис хаан дэлхийг хөгжмөөр эзлэх байсан бол "THE HU"-г сонгох байсан
ЯАРААД ЯАХАВ ДЭЭ: Хурдыг үхэл отож байдаг!!!
Олон улсад хориглосон алдартай кинонууд
Хонг Конгийн захирагч ард иргэдээсээ уучлал гуйлаа
Нефть тээвэрлэгчдийн халдлагад Ираны Зэвсэгт хүчин холбоогүй гэж мэдэгджээ
“Торонто Рапторс”-ын парадын үеэр халдлага үйлдсэн этгээдүүдийг барьжээ
АНУ хууль бус цагаачдыг ирэх долоо хоногт буцаана