Хөх ордны шалгалт яагаад Элчин сайд Чон Жэ Намыг "онилов"

2019-05-30

Хөх ордны шалгалт яагаад Элчин сайд Чон Жэ Намыг "онилов"

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Элчин сайд Чон Жэ Намд холбогдох хэрэгт Солонгос улс аудитын шалгалт хийхээр боллоо. Элчин сайд Чон Жэ Нам нь 2018 оны тавдугаар сарын  17-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад итгэмжлэх жуух бичгээ өргөн барьснаар Солонгосоос Монгол Улсад суух 12 дахь Элчин сайд болсон юм.

Тэрбээр анх 1999 онд БНСУ-ын ерөнхийлөгч Ким Дэ Жун Монгол Улсад айлчлах үеэр дөрвөн сарын хугацаатай Монгол Улсад томилолтоор ажиллаж байсан ажээ. Энэ үед Чон Жэ Нам нь Монгол Улсад Элчин сайдаар ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлж байсан гэдэг.

Чон Жэ Нам нь өмнө нь Хятад, Польш, Япон зэрэг улсад ажиллаж байсан төдийгүй БНСУ-ын Гадаад харилцааны яаманд Монголын асуудлыг хариуцсан хэлтэст гурван жил ажиллаж байсан туршлагатай дипломатч юм. Харамсалтай нь, түүнийг Монгол Улсад суух жил гаруйн хугацаанд Элчин сайдын яам нь Хөх ордны чихийг халууцуулав.

Солонгосын хэвлэл мэдээллийн агентлагуудын мэдээлж буйгаар, Элчин сайд Чон Жэ Намыг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, виз зуучлагчидтай хамтран удаа дараалан виз олголтод нөлөөлсөн хэрэгт сэжиглэж байгаа бөгөөд үүгээр зогсохгүй яамны ажилчидтай зүй бусаар харьцаж үг хэлээр доромжилдог, виз мэдүүлэгчдийн хураамжийг хувьдаа завшсан зэрэг хэрэгт буруутгаж байгаа юм.

Энэ бол Элчин сайдын яамд холбогдох хоёр дахь хэрэг нь болж байгаа юм. Үүнээс өмнө, 2019 оны нэгдүгээр сард фейсбүүк цахим сүлжээнд Солонгосын Элчин сайдын яамны дипломат ажилтан монгол эмэгтэйг хүчирхийлсэн гэх видео бичлэг цацагдаж байсан юм. Тухайн үед Солонгосын Элчин сайдын яамнаас гаргасан мэдэгдэлдээ “Дээрх бичлэгийг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр хийсэн төдийгүй, бичлэгт гарсан маргаан нь монгол ажилчдын хооронд үүссэн нь тогтоогдсон. Солонгос дипломат ажилтан монгол иргэнд хүч хэрэглэсэн, бэлгийн дарамт үзүүлсэн зүйл огт үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна” гэсэн юм.

Хэдийгээр, Солонгосын Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргасан ч тухайн үед БНСУ-ын Гадаад харилцааны сайд Кан Гён Хва хэвлэлийн бага хурал хийж, уучлалт гуйж байсан удаатай.

БНСУ-ын Элчин сайдын яамыг тойрсон асуудал үүгээр дуусахгүй. Жил ирэх тусам Солонгосыг зорих монголчуудын тоо нэмэгдэх хэрээр виз хүсэлтийн ачаалал ч нэмэгдэж, энэ хэрээр тус яамны ажилтнууд ажилдаа хайхрамжгүй ханддаг гэсэн гомдол ч тасардаггүй ажээ. Тухайлбал, 2018 оны зургадугаар сард иргэн Э нь Солонгосын сургуулийн ярилцлагад орох зорилгоор виз хүссэн боловч Элчин сайдын яамны ажилтны хайхрамжгүй байдлаас болж, виз нь гараагүй талаар хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд мэдээлж байсан юм.

Энэ мэтчилэн виз нь гараагүй, визний хүсэлтийг шалгахад 10 гаруй долоо хоног зарцуулдаг, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам дээрэнгүй үзэл гаргаж, нэг улсыг үл ойшоож байна гэсэн гомдолд Хөх ордны чихэнд хүрэв. Улмаар Хөх ордноос монгол иргэдэд зориулан зөвлөмж гаргасан бөгөөд Элчин сайдын яамыг шалгах болно гэдгээ ч удаа дараа мэдэгдэж байсан билээ.

20 гаруй жилийн өмнөөс л Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ажиллах хүсэл тээсэн Чон Жэ Намын үед БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд холбогдох хэрэг ар араасаа ил болж, тус улсын Гадаад харилцааны яам тавдугаар сарын 28-нд аудитын шалгалт хийх болсноо мэдэгдэж, шалгалтын дүнг харгалзан үзэж, яаралтай арга хэмжээ авах болно гэдгээ мэдэгдсэн юм.

Сануулахад, Чон Жэ Нам нь Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ирсэн даруйдаа БНСУ руу олон удаа зорчих виз олгох журамдаа өөрчлөлт оруулсан юм. Үүнээс гадна, тус улсын хилийн боомт Монголчуудад тавих хяналтаа ирэх зургадугаар сарын нэгнээс эхлэн чангаруулна гэдгээ ч мэдэгдээд байгаа юм.

Өнөөдрийн байдлаар, БНСУ-ын олон удаагийн визийг 16 мянган хүн эзэмшиж байгаа бөгөөд энэ тоо 150-200 мянга болж өснө гэсэн таамаг байдаг. Мөн Элчин сайдын яам нь өдөрт 800-1000 гаруй визний материал хүлээн авдаг ажээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Бакалаврын боловсрол эзэмшээгүй 21 иргэнийг МАГИСТР-аар төгсгөхөөр завджээ
Хар тамхи хилээр нэвтрүүлэх оролдлогын 69 хувьд нь илгээмж ашиглажээ
К-Попын шинэ гүнж
Канад улс анх удаа АНУ-аас илүү тооны цагаач хүлээн авчээ
Боолчуудын үр удамд нөхөн олговор өгөх асуудал ширүүн маргаан дэгдээв
Иран улс АНУ-ын армийн дроныг буудаж унагаснаа зарлав
Дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн 8 хувийг Монгол нийлүүлжээ
Соёлын өвөө хэрхэн хамгаалж, арчилдаг талаар БНСУ-ын мэргэжилтнүүд зөвлөж байна
Наадмаар худалдаа үйлчилгээ явуулах ААН, иргэдийн хүсэлтийг авч байна
Наргиж цэнгэж явахдаа нялх хүүхдээ битгий дагуулж яваачээ
Хүн амьдрахад тохиромжтой хоёр гараг шинээр нээжээ
"Шинэ эрин" сургууль дээр авагдаж байгаа ЭЕШ-ын тестэд алдаа гарсан уу
Б.Бат-Эрдэнэ гишүүн ёс зүйн хороог удирдана
Чингис хаан дэлхийг хөгжмөөр эзлэх байсан бол "THE HU"-г сонгох байсан
ЯАРААД ЯАХАВ ДЭЭ: Хурдыг үхэл отож байдаг!!!
Олон улсад хориглосон алдартай кинонууд
Хонг Конгийн захирагч ард иргэдээсээ уучлал гуйлаа
Нефть тээвэрлэгчдийн халдлагад Ираны Зэвсэгт хүчин холбоогүй гэж мэдэгджээ
“Торонто Рапторс”-ын парадын үеэр халдлага үйлдсэн этгээдүүдийг барьжээ
АНУ хууль бус цагаачдыг ирэх долоо хоногт буцаана