“Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийн сонсголд иргэдийг оролцуулна

2019-05-28

“Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийн хууль тогтоомжийн төслийн сонсголд иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагыг урьж байна.

Хуулийн төслийн тухай:

Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулиар мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны зохион байгуулалт, чиг үүрэг, эрх зүйн байдлыг тодорхойлох, төрийн болон бусад төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, харилцахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар тусгасан.

Сонсох асуудал:

Хувийн хэвшил, төрийн бус байгууллагын түншлэлийг хангах, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхэд тулгарч байгаа асуудлыг тодорхойлох

Хэзээ:

2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 09.00 цагт

Хаана:

Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд

Бүртгэлийн хугацаа:

Оролцогчийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 17.00 цаг хүртэл бүртгэнэ.Оролцогч санал, тайлбар, мэдээлэл хийх бол мэдээллийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дотор бичгээр ирүүлнэ.

Бүртгэх журам:

  • Иргэн, хуулийн этгээд нь овог нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаарыг бичсэн хүсэлтийг бичгээр болон цахим шуудангаарбүртгүүлнэ;
  • Хэвлэл мэдээллийн байгууллага хүсэлтээ албан бичгээр ирүүлнэ;
  • Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажна;
  • Бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын цахим хуудсанд байрлуулна.

Холбоо барих:

Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-425, Эдийн засгийн байнгын хороо /+976-51-262344, +976-51-260749, sonsgol@parliament.mn/

 

УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Өнөөдрөөс хаагдах замууд
Завьт эргүүлийнхэн 4 иргэний амь насыг авран хамгааллаа
О.Дөлгөөнд тусалцгаая
Улаанбаатар хотын музейг сэргээн засварлахаар боллоо
9 сая төгрөгийн шагналын сантай Хөрсний бохирдлыг бууруулах шийдэл төсөл, бүтээлийн уралдаан зарлагдлаа
Тарваган тахал өвчний эсрэг вакцин хийнэ
Улаанбаатарын дайны хүн ам Монголд ядуу байна
Бакалаврын боловсрол эзэмшээгүй 21 иргэнийг МАГИСТР-аар төгсгөхөөр завджээ
Хар тамхи хилээр нэвтрүүлэх оролдлогын 69 хувьд нь илгээмж ашиглажээ
К-Попын шинэ гүнж
Канад улс анх удаа АНУ-аас илүү тооны цагаач хүлээн авчээ
Боолчуудын үр удамд нөхөн олговор өгөх асуудал ширүүн маргаан дэгдээв
Иран улс АНУ-ын армийн дроныг буудаж унагаснаа зарлав
Дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн 8 хувийг Монгол нийлүүлжээ
Соёлын өвөө хэрхэн хамгаалж, арчилдаг талаар БНСУ-ын мэргэжилтнүүд зөвлөж байна
Наадмаар худалдаа үйлчилгээ явуулах ААН, иргэдийн хүсэлтийг авч байна
Наргиж цэнгэж явахдаа нялх хүүхдээ битгий дагуулж яваачээ
Хүн амьдрахад тохиромжтой хоёр гараг шинээр нээжээ
"Шинэ эрин" сургууль дээр авагдаж байгаа ЭЕШ-ын тестэд алдаа гарсан уу
Б.Бат-Эрдэнэ гишүүн ёс зүйн хороог удирдана