Энэтхэг-Монголын парламентын бүлгийн дарга Б.Ундармаа Энэтхэгийн парламентын гишүүдийг хүлээн авч уулзлаа

2019-05-27

УИХ-ын гишүүн, Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Ундармаа өнөөдөр (2019.05.27) Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын  Дээд танхимын гишүүн Шри Сушил Кумар Гупта, Жарна Дас Вайда нарыг хүлээн авч уулзав.  

Уулзалтын эхэнд Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Ундармаа “Манай сайхан оронд болж байгаа Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон улсын парламентын холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганд та бүхнийг хүрэлцэн ирсэнд баяртай байна” хэмээгээд хоёр орны парламент хоорондын болон бусад салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар товч мэдээлэв.

Хариуд нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын  Дээд танхимын гишүүн Шри Сушил Кумар Гупта хүлээн авч уулзсанд талархахын зэрэгцээ хоёр орны хамтын ажиллагаанд сэтгэл өндөр явдагаа илэрхийллээ.

Талууд хоёр орны боловсрол, соёл, программ хангамжийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг илүү өргөжүүлж, цаашид худалдаа, аж үйлдвэр, техникийн салбар зэрэг өргөн хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай талаар санал солилцоод, парламентын түвшинд санаачлагатай ажиллахад санал нэгдэв гэж  УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Мал төхөөрөх газар, мах боловсруулах үйлдвэрүүдэд зөрчлийн хэрэг нээлээ
Ноён долларын ханш дөрвөн төгрөгөөр буурчээ
Чөлөөт бөхийн ДАШТ: Г.Мандахнаран эхний барилдаандаа ялагдлаа
Спортын түүхэн дэх хамгийн эмгэнэлтэй 10 явдал
Монголчууд монголдоо учраа олдоггүй хэрнээ гадагшаа яваад хаа ч учраа олчихдог
Р.Болормаа: Чанаргүй зам барьдаг компаниудад эрх олгосон хүмүүст хариуцлага тооцъё
Гэрээрээ ажиллагсад ба жаргалтай гэр бүл
Афганистанд дахин халдлага болжээ
Өнөөдрөөс 5 буудлаас 7 буудал хүртэлх авто замын хөдөлгөөнийг хаана
Э.Цэндбаатар өнөөдөр мөнгөн медалийн төлөө тулалдана
Нэгдүгээр үед АНУ, хоёрдугаар үед Хятад ялна
Либерийн сургуульд гал гарсны улмаас 26 хүүхэд амиа алджээ
50 cent, Алла Пугачева нар хамтарсан уран бүтээлээ толилуулжээ
Солонгос, Хонгконг, Казахстан, Буриад дахь тэмцэл хөдөлгөөнүүд
Б.Мандухай: “Comedylab”-ын Д.Амартүвшин бусдыг хорт муу зуршил руу уруу татаж, уриалж болохгүй
Дуучин Б.Амархүү хар тамхи хэрэглэж байгаад баривчлагдлаа
Эмэгтэй хүний цогцос олдсон хэрэгт холбогдуулж хоёр хүнийг баривчилжээ
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд ямар өөрчлөлт оров
ТАНИЛЦ: Тусгай хамгаалалтад орох есөн газар
Үүнээс хойш, түүнээс цааш зээл авбал үйлдвэр, үйлчилгээний салбарт зориулдаг байя