Хамгийн сүүлд Африкаас Америк руу боол тээвэрлэж ирсэн хөлгийн үлдэгдлийг олжээ

2019-05-23

Хөлгийн үлдэгдлийн зургийг дроноос авсан байдал

Африк тивээс АНУ руу хулгайгаар боолуудыг тээвэрлэн хүргэсэн сүүлчийн хөлөг онгоцны үлдэгдлийг 160 орчим жилийн дараа судлаачид олж илрүүлжээ.

Клотилда нэртэй уг хөлгийг жил орчим хугацаанд судалж, хайсны эцэст олсноо Алабамагийн Түүхийн Комисс фэйсбүүк хуудсандаа мэдээлсэн байна. АНУ-ын конгресс 1807 онд боолын худалдааг хориглох шийдвэр гаргаад байсан бол Клотилда 1860 онд сүүлчийн хууль бус аялалаа хийж байжээ.

Тухайн үед Клотилда хөлөг эрэгтэй, эмэгтэй, хүүхэд нийлсэн 110 хүнийг өнөөдрийн баруун Африкийн Бенин улсаас Алабама мужид тээвэрлэн ирсэн юм байна. 

Дараа нь боолын наймаачид баримтаа нуухын тулд Клотилда хөлгийг Алабамагийн Мобайл голд живүүлжээ. Үүнээс гурван жилийн дараа Америкийн иргэний дайн ид өрнөж байхад ерөнхийлөгч Абрахам Линкольн АНУ-д боолчлолыг халах тунхагт гарын үсэг зурсан юм.

Судлаачид эхлээд даатгалын баримт бичгээс Клотилда хөлгийн хэмжээ, хэлбэр, онцлог таних тэмдгүүдийг цуглуулсан байна. Дараа нь Мобайл голын уснаас түүнтэй яг адилхан хөлгийн үлдэгдлийг илрүүлжээ.

Клотилда хөлгөөр тээвэрлэгдэж ирсэн хүмүүсээс 1937 онд нас барсан Редоши буюу Сэлли Смитийг Африкаас ирсэн боолуудаас хамгийн сүүлд нас барсан хүн болохыг энэ оны эхээр судлаачид тогтоосон юм.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Өнөөдрөөс хаагдах замууд
Завьт эргүүлийнхэн 4 иргэний амь насыг авран хамгааллаа
О.Дөлгөөнд тусалцгаая
Улаанбаатар хотын музейг сэргээн засварлахаар боллоо
9 сая төгрөгийн шагналын сантай Хөрсний бохирдлыг бууруулах шийдэл төсөл, бүтээлийн уралдаан зарлагдлаа
Тарваган тахал өвчний эсрэг вакцин хийнэ
Улаанбаатарын дайны хүн ам Монголд ядуу байна
Бакалаврын боловсрол эзэмшээгүй 21 иргэнийг МАГИСТР-аар төгсгөхөөр завджээ
Хар тамхи хилээр нэвтрүүлэх оролдлогын 69 хувьд нь илгээмж ашиглажээ
К-Попын шинэ гүнж
Канад улс анх удаа АНУ-аас илүү тооны цагаач хүлээн авчээ
Боолчуудын үр удамд нөхөн олговор өгөх асуудал ширүүн маргаан дэгдээв
Иран улс АНУ-ын армийн дроныг буудаж унагаснаа зарлав
Дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн 8 хувийг Монгол нийлүүлжээ
Соёлын өвөө хэрхэн хамгаалж, арчилдаг талаар БНСУ-ын мэргэжилтнүүд зөвлөж байна
Наадмаар худалдаа үйлчилгээ явуулах ААН, иргэдийн хүсэлтийг авч байна
Наргиж цэнгэж явахдаа нялх хүүхдээ битгий дагуулж яваачээ
Хүн амьдрахад тохиромжтой хоёр гараг шинээр нээжээ
"Шинэ эрин" сургууль дээр авагдаж байгаа ЭЕШ-ын тестэд алдаа гарсан уу
Б.Бат-Эрдэнэ гишүүн ёс зүйн хороог удирдана