Хүүхдүүд олноороо ДОХ-ын халдвар авчээ

2019-05-22

 

Пакистаны нэгэн жижиг тосгонд ДОХ газар авч, хүүхдүүд ихээр халдварлажээ. Халдварын эхний шинж тэмдэг өнгөрөгч хоёрдугаар сард илэрсэн байна. Анх Пакистаны зүүн өмнөд нутгийн Ратодеро тосгоны хэд хэдэн эцэг, эх хүүхдээ тогтмол халуурч байна гэж эмчид хандсан байна. Үүнээс хэдэн өдрийн дараа эмчид хандсанаас ч олон хүүхэд ижил шинж тэмдгээр өвджээ.

Тосгоны эмч аргаа бараад хүүхдүүдээс цусны шинжилгээ авахад тэд Хүний Дархлалын олдмол хомсдолтой болох нь нотлогджээ. Гэхдээ хэн ч яагаад хүүхдүүд ийм халдвар авсныг мэдээгүй байна.

Үүнээс хойш 607 хүн ДОХ-той гэж тогтдоогдсоноос, 75 хувь нь нэг сартайгаас 15 насны хүүхдүүд байна. 2016 онд мөн Хүний Дархлалын олдмол хомдол байж болзошгүй гэсэн сэжиг таамгийн дагуу Өмнөд нутгийн Синд мужийн Ратодеро тосгонд явуулсан шинжилгээгээр 1520 гаруй хүн ДОХ-ын халдвар авсан байжээ.

Үүнээс дийлэнх нь эрэгтэйчүүд байжээ. Тэд тухайн үед нутгийн биеэ үнэлэгчидтэй холбоотой болж таарсан байна. Тэр явдлаас болж биеэ үнэлэхийг хориглосон шийдвэрийг зөрчиж Синд мужийн Ларкана хотод үйл ажиллагаа явуулдаг байсан жуулчдын дэн буудлуудад хатуу арга хэмжээ авч байжээ.

Ратодеро тосгонд сайн дурын ажил хийж байгаа “Ага Хан” их сургуулийн эмнэлгийн доктор Фатима энэ талаар ярихдаа 2016 онд гарсан Хүний Дархлал хомсдлын тархалт, хүмүүс эрүүл мэнддээ хайхрамжгүй хандах тохиолдол их байдагтай холбоотой гэсэн байна. Учир нь Пакистанд, ялангуяа хөдөө тосгонд хүмүүс эмчид очихын оронд хямд төсрийг нь бодон домч, бөө нар дээр очиж эм тан авдаг байна.

“Хүүхдүүд ДОХ-ын халдвар авах гурван шалтгаан л байна. Нэгдүгээрт, халдвартай хөхүүл эхээсээ, хоёрдугаарт, цус сэлбэснээс, үгүй бол халдвартай мэс заслын багаж буюу тариураар дамжуулан авсан” гэж доктор Фатима ярьж байна. Тэрбээр шинжилгээ хийж үзэхэд, вирусын халдваргүй эхийн хүүхдүүд цус сэлбүүлж байжээ. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

АНУ Венесуэлийн эсрэг авсан хоригоо өргөтгөв
Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах шинэ зохицуулалттай болох нь
Тайваниас харилцаагаа тасалсан Соломоны арлуудын ерөнхий сайдтай АНУ-ын дэд ерөнхийлөгч уулзахаас татгалзжээ
775 сая төгрөгийн алтыг хил нэвтрүүлэхийг завджээ
Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг хамгаалалтад авчээ
Зургаан настнуудын зугаатай агшин, хөгжилтэй үгнүүд
Залуу үе хар тамхины хар ангал руу унасаар байх уу?
Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатарыг томиллоо
Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон тууш замын хөдөлгөөнийг нээлээ
Венецэд гадаа тамхи татахыг хориглож магадгүй
Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарчээ
Дарханы замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэж ард иргэдийг хуурах хэрэг юу байна
VW групп масс зах зээлд зориулсан анхны бүрэн цахилгаан автомашинаа танилцууллаа
Хойд Солонгос хоёр удаа пуужин харвалаа
Монгол улсын хүн ам өсдөггүй шалтгаан нь үр хөндөлт
Мун Жэ Ин Сөүлийн прокуроруудтай “дайн зарлав”
Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд 200 хүүхдийн шинэ цэцэрлэг нээгдлээ
10260 тонн шахмал түлш борлуулжээ
Их сургуулийн элсэлтийн эсээг хэрхэн бичих вэ?
АНУ, БНХАУ-ын худалдааны дайн бусад орныг хямралд орууллаа