Нүүрсний худалдаа нууц хэлбэрт шилжжээ

2019-05-14

Улаанбаатарын агаарын бохирдол аюултай зэрэгт хүрээд буйг олон улсын судлаачид анхааруулсаар байгаа.  Агаарын бохирдлын 80 гаруй хувийг гэр хорооллоос гарах яндангийн утаа эзэлж байгаа ажээ. 2018 оны байдлаар Улаанбаатар хотод 300 мянга орчим өрх амьдардгаас 220 мянга орчим өрх түүхий нүүрс хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг.  Тэгвэл Засгийн газраас Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ сарын 1-нээс түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр өнгөрсөн онд гарсан билээ.  Түүхий нүүрсний хэрэглээг хориглож сайжруулсан шахмал түлшээр хангаснаар хорт утааны ялгарал мэдэгдэхүйц хэмжээгээр буурч, агаарын бохирдол 30-50 хувь буурна хэмээн үзэж  Засгийн газар энэхүү шийдвэрийг гаргасан юм.

Тэгвэл энэхүү шийдвэр гэр хороололд хэдэн алхмын зайтай байрладаг мод, нүүрс борлуулах цэгүүдэд хэрхэн хэрэгжиж буйг сурвалжиллаа.  Налайх явах замд нүүрс борлуулагч “Нүүрс зарахыг тавдугаар сарын 1-нээс хориглосон, сүүлийн хоёр гурав хоногт цас ороод хүйтэрч байгаа болохоор иргэд нүүрс их асууж байгаа. Далд хийсэн нүүрсээ гарган ирж, хориотой учраас бага зэрэг нэмэгдэлтэй үнээр зарсан. Бидэнд түүхий нүүрс зарвал арга хэмжээ авна, торгоно гэдэг мэдэгдэл ирээгүй. Ер нь энэ тал дээр иргэд ч тэр, борлуулж байгаа бид ч тэр ямар ч мэдээлэл алга” гэсэн юм.

Үүнээс 500 метрийн зайтай байрлах мод нүүрсний цэгийн борлуулагчаас нүүрс байгаа юу хэмээн асуухад “ Хориглочихсон шүү дээ” гэснээ араас хэдэн шуудайг авах юм, энэ хавиар нүүрс байхгүй байгаа, багануурын нүүрс шуудай нь 4500 гэж байна тэгээд авах юм уу хэмээж байлаа.  Уг нүүрсний цэгийн арын хашаанаас суудлын машиндаа гурван шуудай нүүрс ачин авч буй иргэн Л “Нүүрс зарахыг хориглосон гээд энэ хавийн нүүрс зардаг газрууд бараг тавдугаар сарын 1-нээс хойш нүүрс зарахгүй мод л зараад байсан. Сая цас орж хүйтрээд гэрээ модоор галласан чинь амархан шатаад илчгүй юм.  Багануурын нэг шуудай нүүрсийг 4500 төгрөгөөр худалдан авсан” гэлээ. Түүний араас дахин хоёр ч суудлын машинтай иргэн зогсч, нүүрс авч яваа харагдана. Цас орж, эрс хүйтэрсэн учраас машинтай иргэдэд арын хашаанаасаа ийнхүү нэмэгдсэн өртгөөр нүүрсээ борлуулж байлаа.Энэ мэтчилэн мэдээлэлгүйн улмаас зохиомлоор үнийг нь нэмэн, иргэдэд чирэгдэл учруулаад байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Н.Нарангэрэл “Тавантолгой түлш компанийн шахмал нүүрс борлуулах эрхтэй 107 цэг байдаг байна. Ирэх есдүгээр сарын 1-нээс албан ёсоор сайжруулсан шахмал түлш 560 гаруй цэгээр худалдаалагдана. Тэр хүртэл түүхий нүүрс түлсэн, хадгалсан иргэд, ААН-үүдийг дүүрэг, хороодын хэсгийн ахлагч, МХЕГ-ын байцаагч нар хамтран хяналт шалгалт хийж арга хэмжээ авна. Сайжруулсан түлшийг 25, 600, 900 кг болон нэг тонн гэсэн хэмжээтэйгээр савлаж байгаа. Нэг шуудай нь 3750 төгрөг буюу нэг тонн нь 150 мянган төгрөгөөр борлуулна” гэсэн юм.

Шахмал түлш үйлдвэрлэх албан ёсны эрхтэй зургаан үйлдвэр байгаагаас одоогийн байдлаар Тавантолгой түлш компанийн нэг, хоёрдугаар үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна.Налайхад байрлалтай дөрвөн үйлдвэр нь “Энержи ресурс” компани угаасан нүүрс тээвэрлэхийг түр зогсоосны улмаас өдгөө үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон байна. Одоогийн байдлаар 60 мянган тонн шахмал нүүрс нөөцөлжээ. Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн нэг жилийн түүхий нүүрсний хэрэглээ 1.2 сая тонн байдаг байна. Тэгвэл энэ түүхий нүүрсний хэрэглээг 600-700 мянган тонн шахмал түлшээр орлуулах боломжтой аж. Багануурын нэг шуудай нүүрс 3-4 цагт бүрэн шатаж дуусдаг бол мөн адил хэмжээний шахмалтүлш 7-8 цагт бүрэн шатдаг байна.

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга Ч.Гантулга “Сайжруулсан түлшийг хүртээмжтэй хүргэх, хомсдол үүсгэхгүй байх үүднээс их хэмжээгээр худалдаалахгүй байхаар шийдсэн. Нэг өрхөд 2-6 тонн сайжруулсан түлш худалдаалах урьдчилсан тооцоолол гарсан. Өрх бүрт карт тарааж, усны, автобусны карттай адил системээр цэнэглээд явна. Түүгээрээ 540 гаруй цэгээс түлшээ худалдаж авна” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

1-5 дугаар ангийн сурагчдад Монгол ёс, хүмүүжлийн хичээл орно
Франц улс юу хүлээж байна вэ?
Тарваган тахлын эсрэг дархлаажуулалт ирэх долоо хоногт орон даяар эхэлнэ
ЗГ: Хөх хот дахь Ерөнхий консулыг эгүүлэн татлаа
NASA-гийн судлах дараагийн сансрын биет нь Санчир гарагийн дагуул Титан байна
“Их 20”-ийн уулзалтын гол дүрүүд
Хөшигийн хөндийн нисэх буудлын менежментийн төслийг Монгол, Японы хамтарсан компани концессоор хэрэгжүүлэхээр боллоо
З.Орхонсүрэн: Цаг алдсаны улмаас хутгалуулсан иргэн цус алдаж, ухаан балартсан байсан
Хүүхдэд өгч болохгүй хориотой эмийн жагсаалт
Залуусыг буруу зүйлд уриалж буй шинэ цагийн ХИП ХОП
Үсчин, гоо сайхны газрууд хэрэглэсэн багажаа халдваргүйжүүлдэггүй зөрчил нийтлэг илэрчээ
Мадурогийн амийг хорлох хуйвалдааныг илрүүлснээ Венесуэлийн засгийн газар зарлажээ
Европ тивд хагас тонн жинтэй шувуу хүмүүстэй зэрэгцэн амьдарч байсныг эрдэмтэд баталжээ
Ж.Ганхуяг: Гарцын тэмдэглэгээг тодотгохын тулд шар хаалгануудыг байрлуулсан
Монголд хар тамхи байнга хэрэглэдэг 708 хүн байна
Наадмын түүхийг гажуудуулсан алдас буюу баримтат үнэн оршвой
Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болов
Европын амьтны хүрээлэнгүүдэд төрсөн хирснүүдийг Руанда руу шилжүүлжээ
Виктория Бекхэм нууцаа ”задаллаа”
"Ираны эсрэг АНУ-ын хоригууд бол эдийн засгийн терроризм"