Хөөн хэлэлцэх хугацааг Зөрчлийн тухай хуульд хэрхэн заасан бэ

2019-05-14

Сүүлийн үед "Хөөн хэлэлцэх хугацаа"-ны асуудал олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж, хуульчид болон УИХ-ын гишүүд энэхүү асуудлаар өөр өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байна. Тус хуулийг өөрчилж, авлигачдад ял завших боломж олгосон хэмээн шүүмжлүүлээд буй УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Ш.Раднаасэд "Хүний эрх талаас нь харж, дээрдүүлэх зорилгоор хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн. Хуучин төслөөр гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах өдрийг хүртэл тоолно. Яллагдагчаар татсанаар гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааг зогсооно гэж байсан. Харин өөрчилсөн байдлаар гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарч, хүчин төгөлдөр болсноор зогсоно гэж заасан" хэмээн мэдээлсэн юм. 

Тэгвэл Зөрчлийн тухай хуульд заасан анхаарвал зохих нэг зохицуулалт бол дээр дурдсан “Хөөн хэлэлцэх хугацаа”-ны тухай ойлголт юм. Энэ нь зөрчил үйлдэгдсэнээс хойш, хуулиар тухайн зөрчилд оногдуулах шийтгэлийн төрөл, хэмжээнээс хамааран тодорхой хугацаа өнгөрсөн тохиолдолд зөрчлийг шалгаж шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байхаар хууль тогтоогчоос тогтоож өгсөн зохицуулалт юм.

Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлд дараахь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байхаар заажээ.

Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй;” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохшийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн;” гэж тус тус заажээ. Жишээ нь: Иргэн А 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Б гэгчтэй маргалдан зодуулсан. Гэвч тухайн үед түүний  биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй тул цагдаагийн байгууллагад хандаагүй.  

А-гийн зодуулсан гэх үйлдэл 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр болсон бөгөөд А  2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр буюу 7 сар 5 хоногийн дараа уг асуудлыг шалгуулахаар хандаж байгаа нь хууль зүйн хувьд тухайн зөрчлийг шалгах ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал харагдаж байна. Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд Хүний биед халдах зөрчил үйлдсэн хүнд нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөрторгох шийтгэл оногдуулахаар заасан ба Баяраа гэгч таныг зодсоноос хойш 7 сар 5 хоногийн хугацаа өнгөрч, түүний үйлдсэн зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд иргэн А 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Б гэгчид зодуулсан гэх гомдолд эрх бүхий албан тушаалтны зүгээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй байна.

Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлд дараахь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байхаар заажээ. Үүнд:

-Зөрчлийн тухай хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн;

-Зөрчлийн тухай хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;

-Зөрчлийн тухай хуульд хүнд арван мянгаас дээш хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш хоёр жил өнгөрсөн;

-Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол тус тус зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байхаар тус тус заасан байна.

Харин зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол дээр дурдсан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтоохоор зохицуулж өгчээ. Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолохоор хуульд зааж өгчээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

1-5 дугаар ангийн сурагчдад Монгол ёс, хүмүүжлийн хичээл орно
Франц улс юу хүлээж байна вэ?
Тарваган тахлын эсрэг дархлаажуулалт ирэх долоо хоногт орон даяар эхэлнэ
ЗГ: Хөх хот дахь Ерөнхий консулыг эгүүлэн татлаа
NASA-гийн судлах дараагийн сансрын биет нь Санчир гарагийн дагуул Титан байна
“Их 20”-ийн уулзалтын гол дүрүүд
Хөшигийн хөндийн нисэх буудлын менежментийн төслийг Монгол, Японы хамтарсан компани концессоор хэрэгжүүлэхээр боллоо
З.Орхонсүрэн: Цаг алдсаны улмаас хутгалуулсан иргэн цус алдаж, ухаан балартсан байсан
Хүүхдэд өгч болохгүй хориотой эмийн жагсаалт
Залуусыг буруу зүйлд уриалж буй шинэ цагийн ХИП ХОП
Үсчин, гоо сайхны газрууд хэрэглэсэн багажаа халдваргүйжүүлдэггүй зөрчил нийтлэг илэрчээ
Мадурогийн амийг хорлох хуйвалдааныг илрүүлснээ Венесуэлийн засгийн газар зарлажээ
Европ тивд хагас тонн жинтэй шувуу хүмүүстэй зэрэгцэн амьдарч байсныг эрдэмтэд баталжээ
Ж.Ганхуяг: Гарцын тэмдэглэгээг тодотгохын тулд шар хаалгануудыг байрлуулсан
Монголд хар тамхи байнга хэрэглэдэг 708 хүн байна
Наадмын түүхийг гажуудуулсан алдас буюу баримтат үнэн оршвой
Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болов
Европын амьтны хүрээлэнгүүдэд төрсөн хирснүүдийг Руанда руу шилжүүлжээ
Виктория Бекхэм нууцаа ”задаллаа”
"Ираны эсрэг АНУ-ын хоригууд бол эдийн засгийн терроризм"